Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд ФИБА U16 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Манай баг С хэсэгт БНХАУ, БНСУ, Малайзын багуудтай нэг хэсэгт орсон.
Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцох ба ирээдүйн сагсан бөмбөгийн Дэлхийн одууд цугладаг тэмцээн юм.
Монгол улсын шигшээ баг бэлтгэлдээ гарсан ба өргөтгөсөн бүрэлдэхүүнд 16 тоглогч байгаа ба 12 тоглогч эх орноо төлөөлнө.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, дасгалжуулагчаар Б. Ганхөлөг, Б. Тамжид, Э. Дашням, Л. Алтанхуяг, хүчний дасгалжуулагчаар С. Эрхбаяр нар ажиллаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!