

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни нь магадгүй дэлхий дээрх хамгийн алдартай к-поп дуучдын нэг байх. Гэхдээ супер одуудад ч гэсэн заримдаа олны нүднээс хол, өдрийг амар тайван энгийн л хүн шиг өнгөрүүлэхийг хүсэх үе гардаг. Харамсалтай нь үүнийг зарим нэг шүтэн бишрэгчид мартчихдаг бололтой.
Гуравдугаар сарын 9-ний өдөр “Vendetta Dailly” гэх инстаграм хэрэглэгч Женниг Парисын гудмаар явж байхдаа фенүүдтэйгээ хэрхэн харилцаж буйг харуулсан бичлэгийг нийтэлжээ. Уг хаяг нь янз бүрийн алдартнуудын зураг бичлэгийг хийж олонд хүргэдэг гэдгээрээ алдартай.

Бичлэгт Женниг хэдэн арван шүтэн бишрэгчид хүрээлэн зогсож буй нь харагдах бөгөөд гэнэт л олон хүний хараанд өртсөн Женни ядарсан харагдаж байсны дээр уг нөхцөл байдлаас гарахыг хичээж буй нь илхэн байв.
Женниг тойрон хүрээлэгсэд түүний өмссөн Channel брэндийн хувцсыг сайшаахын дээр Парист ирээд ямар байгаа талаар нь асууж байлаа. Гэхдээ шүтэн бишрэгчид асуултаа асуухдаа чанга дуугаар асууж к-поп од руу маань хэтэрхий ойртон, хувийн орон зайд нь халдаж байсан нь дүрсжин бичигджээ.

Нөхцөл байдлыг удаан харж зогсож чадаагүй Женнигийн менежер шүтэн бишрэгчдэд хандан “Хэрвээ тэр та нарт гарын үсгээ зураад өгөх юм бол биднийг орхиж болох уу?” хэмээн хүссэн байна. Женни ч өөрөө “Өнөөдрийг би өөртөө зориулж болох уу?” гэж асуусан бөгөөд болж буй зүйл өөрт нь үнэхээр бухимдал төрүүлэм санагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Хэдийгээр ядарсан харагдаж байсан ч Женни тэдэнд гарын үсгээ зурж өгснөөс гадна зураг авхуулах хүсэлтэд эелдгээр татгалзаж зураасыг давах гэж оролдсон хүмүүст гарын үсэг өгсний дараа түүнийг тайван орхино гэсэн амлалтаа биелүүлэхийг хүссэн аж.

Энэхүү бичлэгээс болоод цахим хэрэглэгчид дунд яг одоо халуухан маргаан өрнөж байна. Зарим нь Женниг их зантай, хүндэтгэлгүй хэмээн буруутгаж, алдартнуудыг шүтэн бишрэгчидтэйгээ зураг даруулж, гарын үсэг өгөх ёстой хэмээж байгаа бол зарим нь Женниг ядарсан харагдсан ч гарын үсэг өгсөн талаар нь хэлээд тухайн хүмүүсийг шүтэн бишрэгч биш харин одуудын гарын үсгийг аваад дараа нь өндөр үнээр зарагчид байна гэжээ.
Уг бичлэгийн дараа Женниг өмөөрсөн шүтэн бишрэгчид өөр бичлэгийг нийтэлсэн бөгөөд уг бичлэгт “Хайртай шүү Женни” хэмээн хашхирсан шүтэн бишрэгч рүү Женни эргэж хараад инээгээд өнгөрч байгаа нь гардаг байна. Тэрхүү шүтэн бишрэгч бичлэгийн тайлбар дээ “Харж байна уу? Женни жинхэнэ фенүүдтэйгээ эелдэг харьцдаг” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Gulfnews
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!