60 настай Сингапур эр залуу төрхөөрөө дахин шуугиан тарилаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Сингапурын модель, гэрэл зурагчин Chuando Tan-ы залуу төрх өмнө нь ч цахимд шуугиан тарьж байсан. Харин энэ удаад түүний 60 насны төрсөн өдөр дээрх зураг дахин олны анхаарлыг татлаа.

Тэрээр гуравдугаар сарын 3-нд төрсөн өдрөөрөө өөрийн Instagram хуудаснаа хэд хэдэн зураг нийтэлж сэтгэгдлээ бичсэн пост нь 1.3 сая гаруй лайк авч, интернет хэрэглэгчдийг гайхшруулжээ.

“Өнөөдөр, миний 60 насны төрсөн өдөр дээр би цаг хугацаа бол жинхэнэ баялаг гэдгийг дахин санаж байна. Өглөө бүрийн нар мандах нь баталгаатай зүйл биш, харин бидэнд өгсөн бэлэг мэт санагддаг.

Хамгийн ухаалаг зам бол их энгийн. Өдөр бүр байгаль, нарны гэрэлд ойрхон байж, мөнхийн зүйлстэй өөрийгөө нийцүүлэх. Би дэлхий дээр амар амгаланг хүсэж байна.” гэж бичжээ.

Тэр анх 2017 онд, 51 настай байхдаа цахим орчинд алдаршиж байсан. 2023 онд Channel NewsAsia-д өгсөн ярилцлагадаа Тан тухайн үед хэвлэл мэдээллийнхэн өөртэй нь холбогдож, залуу харагддаг нууцыг асуухад бага зэрэг айж байсан тухайгаа ярьжээ.

Тэрээр:

“Би дарамт мэдэрдэг. Учир нь дотроо бол би тийм ч залуу биш гэдгээ мэднэ. Би бас л хөгширч байна. Хүмүүсийг намайг "мөнхөд залуу" гэсэн буруу ойлголттой болгохыг хүсдэггүй" гэжээ.

Интернэт хэрэглэгчид дараах сэтгэгдлийг үлдээжээ.

  • Тэр лав вампир байх
  • Хамгийн царайлаг өвөө
  • Тэр 60 настай ч 35 настай хүний царайтай юм аа.

#сонин хачин