Дээд лигийн 2025-2026 оны үнэ цэнтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн дээд лиг 2025-2026 оны улирлын шилдгүүдээ өнөөдөр /2026.03.05/ тодрууллаа. Улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр "BCH Knigths" багийн тоглогч О.Эрдэнэцогт тодорлоо.
Тэрээр улирлын бүх 27 тоглолтод оролцож:
- 13.9 оноо
- 4.9 самбар
- 5.9 оновчтой дамжуулалт дундажлаж үнэ цэнэтэй тоглогч шагналыг хүртлээ.
Лигийн шилдгээр:
- Улирлын Үнэ Цэнтэй Тоглогч - О.Эрдэнэцогт (Би Си Эйч Найтс)
- Улирлын Шилдэг Шинэ Тоглогч - О.Өсөхбаяр (Хаан Шонхорууд)
- Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч - Г.Дөлгөөн (Эс Жи Эйпс)
- Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч - Давион Уоррен (Би Си Эйч Найтс)
- Улирлын Шилдэг 6 дахь Тоглогч - А.Батхуяг (Хаан Шонхорууд)
- Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч - Б.Барсболд (Хасын Хүлэгүүд)
- Улирлын Шилдэг Дасгалжуулагч - Юрис Васильевс (Би Си Эйч Найтс)