BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

YG Entertainment-ийн ерөнхий продюсер Ян Хун Сокын мэдэгдлээр BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэн энэ жил дэлхийн аялан тоглолт хийхээр болсонг албан ёсоор зарлалаа. 2006 онд дебютээ хийж байсан BIGBANG хамтлаг нь К-поп урсгалыг дэлхийд таниулсан анхдагч хамтлагуудын нэг билээ.

Тус хамтлаг 2022 оны дөрөвдүгээр сард “Still Life” цомгоо гаргаснаас хойш уран бүтээлийн завсарлага аваад байсан юм.  BIGBANG хамтлаг олон улсын зах зээлд тус урсгалын нүүр царай болж анхлан амжилт гаргасан К-поп хамтлаг хэмээн олон улсад үнэлэгддэг учир 20 жилийн ой болох гэж буйд фэнүүд нь ихэд баяртай байна.

YG Entrainment-ийн ерөнхий продюсер “Бид олон жилийн турш хамтдаа ажилласан учраас энэхүү төслийг ямар нэгэн хүндрэлгүйгээр хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа мартагдаүгүй тоглолт хийхийн төлөө бүх хүчээ дайчлах болно.” хэмээн онцолж байв.

Энэ удаагийн аялан тоглолтод G-Dragon, Taeyang, Daesung нар оролцоно. Өнгөрсөн сард Сөүл хотод болсон фэн уулзалтын үеэр G-Dragon “Энэ жил BIGBANG 20 жилийн ойтойгоо давхцуулан эргэн ирнэ. Гишүүний хувьд ч, фэний хувьд ч энэ мөчийг маш их догдлон хүлээж байна. Бусад гишүүд ч мөн адил.” гэж байлаа.

Мөн аялан тоглолтын өмнө BIGBANG ирэх сард АНУ-ын Калифорни мужид болох Coachella Valley Music and Arts Festival-д оролцохоор товлогджээ.

20 жилийн түүхтэй К-попын домогт хамтлагийн эргэн ирэлт нь дэлхийн хөгжмийн зах зээлд дахин томоохон давлагаа үүсгэнэ гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: Korea Times

#BIGBANG