ФОТО: Эрвээхийнд мэс засал хийж ШИНЭ ДАЛАВЧТАЙ болгожээ


О.Хандмаа | YOLO.MN
2018-01-15

Хойд Америкт элбэг байдаг шар эрээн монарч нэртэй эрвээхий нь аль цаг үед мэндэлснээсээ шалтгаалаад хоёр долоо хоногоос тав хүртэлх сар л амьдрах тавилантай аж. Угаас богинохон настай энэ амьтны нэг далавч нь бүтэн ургаагүйгийн улмаас амьд байх хугацаа нь бүр л богиноссон гэлтэй.

Мак Клоскэе гэх эмэгтэй эрвээхийн далавчийг сольж, амьдрах хугацааг нь нэмэхээр гэртээ аваачиж гар доорх энгийн зүйлс ашиглан далавч залгаж, “мэс засал” хийжээ.

Мак Клоскэе загвар зохион бүтээгч бөгөөд гараар юм оёж урлахдаа гаргуун гэнэ. Тэрээр эрвээхийг гэрийнхээ гадаах цэцэрлэгийнхээ явган хүний замаас олжээ. Ингээд тэрээр элдэв багаж ашиглан хэдэн өдрийн өмнө тасарч, хөдөлгөөнгүй болсон эрвээхийн далавчийг түүнд залгаж багахан хэмжээний "мэс засал" хийжээ.

"Эрвээхийнүүд өвчин мэдэрдэггүй учраас үүнийг хийхэд ямар ч мэдээ алдуулах зүйл шаардаагүй" гэж Мак Клоскэе хэлжээ.     

Эрвээхийнд хэрхэн далавч залгаж, ямар үр үр дүнд хүрснийг дараах фото мэдээллээс үзээрэй.

Өвчтөн эрвээхий далавчаа дэлгээд гурав хонож буй аж.

Эмэгтэйн мэс заслын багажнууд: алчуур, төмөр утас, цавуу, шүд цэвэрлэгч, чих цэвэрлэдэг хөвөн, хайч, хөмсөг зулгаагч болон нөхөж залгах далавч.

Эрвээхэйн дутуу ургасан далавчийг хайчлахад өвдөнө гэж бүү ай. Энэ нь зүгээр л бидний үсээ тайрах, хумсаа авахтай адил юм.








Ингээд бүтэн далавчтай боллоо.

Шинэхэн залгасан далавчных нь судал жаахан өөр ч энэ чухал биш ээ. Тэр нисэж чадна.

Өвчтөн эрвээхий бүтэн далавчтай болсны дараа нэг өдөр амарсан ба удахгүй түүний дахин нисэх өдөр ирэх байх. Баяртай жижигхэн найз минь. Амжилт хүсье! wink

#Butterfly #Wing #Surgery