
Заримдаа бид хэт их бодож, хамгийн энгийн хариултыг өгч чаддаггүй бол хүүхдүүд энгийнээр сэтгэж асуудлыг амархан шийддэг. Эдгээр таавруудын хариулт энгийн боловч жижигхэн зүйлсэд нуугдаж байгаа.

Таавар 1:
Нэгэн эмэгтэй зочид буудлынхаа өрөөнд байж байтал хаалга тогших чимээ гарав. Дараа нь нэг эр өрөөнд нь орж ирэхэд эмэгтэй хашхирч, хамгаалалтад мэдэгджээ. Гэтэл эрэгтэй “Би өөрийнхөө өрөөтэй андуурчихжээ” гэж тайлбарласан байна.
Тэр хүн үнэн хэлсэн үү?
Таавар 2:
2.Би амьд амьтан биш ч өсөж чадна. Миний хэмжээ таны хэрхэн ашиглаж байгаагаас хамаарна. Би орогнох газар ч байж болно, харин зарим тохиолдолд шорон ч болж чадна. Зарим хүн надаас айдаг, зарим нь тайвшрал олдог. Би олон хэсгээс бүтсэн ч үргэлж нэг бүхэл байдаг.
Би юу вэ?

Таавар 3:
Калифорнид амьдардаг нэг тариачин үзэсгэлэнт лийрийн модтой. Тэр мод нь 24 салаа мөчиртэй, мөчир бүр нь 12 нарийн мөчиртэй, харин тус бүр нь 6 жижиг мөчиртэй.
Тэр тариачин хэдэн чавга хурааж авах бол?
Таавар 4:
Нэг талаас нь уншвал би хүнд, харин нөгөө талаас нь уншвал би хөнгөн.
Би юу вэ?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!