2NE1-ийн Park Bom цочирдом мэдэгдэл хийлээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

2NE1-ийн гишүүн Park Bom өнөөдөр инстаграм дээрээ гараар бичсэн урт мэдэгдэл нийтэлж, олон нийтийг цочирдууллаа. 

Тэрээр уг нийтлэлдээ:

"Би ADD буюу анхаарал дутмагшлын эмгэгтэй. Sandara Park хар тамхины хэрэгт холбогдсон байсан бөгөөд үүнийг дарахын тулд миний хэрэглэж байсан эмийг "хар тамхины дуулиан" болгон хувиргасан." гэжээ.

Тухайн үед Park Bom-ыг хар тамхи хэрэглэсэн гэх хэргээр буруутгаж байв. Park Bom Adderall гэдэг эмийг хэрэглэсэн бөгөөд Солонгос улсад тухайн үед энэ эмийг хатуу хориглосон хар тамхины ангилалд оруулж үздэг байжээ.

Харин уг мэдэгдлийн дараа интернэт хэрэглэгчдийн түүний эрүүл мэндийн байдалд ихээхэн санаа зовниж, яаралтай сайн эмчилгээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлээс:

  • Түүний шинж тэмдгүүд улам дордож байгаа юм шиг санагдаж байна… одоо бүр бусад хүмүүсийн нэрийг дурддаг боллоо.
  • Бусад гишүүдийг нь өрөвдөж байна…
  • Би түүнийг шизофренигийн ирмэг дээр ирчихсэн юм шиг санагдаж байна… маш их санаа зовж байна.
  • Энэ бол том асуудал… бид зүгээр л дуугүй байж, ойр дотныхон нь анхаарч халамжлах хэрэгтэй.
  • Энэ чинь шизофренигийн шинж тэмдэг шиг харагдаж байна…
  • Бусад гишүүдэд аюултай биш үү… түүнийг эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй.
  • Түүний бие сайнгүй байх шиг ээ...
  • Түүнд эмчилгээ хэрэгтэй байна…

#2NE1 #Park Bom