Улаанбаатар дахь Бритиш Сургууль Тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Улаанбаатар дахь Бритиш Сургууль суралцах хүсэл эрмэлзэлтэй Монголын ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг Академик тэтгэлэгт урьж байна. Энэхүү тэтгэлэг нь дунд болон ахлах ангийн сурагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн боловсрол эзэмших боломж олгож, Монгол Улсын ирээдүй болсон залуу үеэ дэмжих зорилготой.

Академик Тэтгэлэгт өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:​

  • 10-р ангид элсэх боломжтой: 2011 оны 8 дугаар сарын 25-наас 2012 оны 8 дугаар сарын 24-ний хооронд төрсөн сурагчид
  • 12-р ангид элсэх боломжтой: 2009 оны 8 дугаар сарын 25-наас 2010 оны 8 дугаар сарын 24-ний хооронд төрсөн сурагчид
  • IGCSE болон A-level-ийн хөтөлбөрийн талаар ойлголттой, амжилттай суралцах чадах эрмэлзэл, чадвартай;
  • Сүүлийн хоёр хичээлийн жилийн голч дүн 90% доошгүй байх;
  • Англи хэлний дундаас дээш болон гүнзгий шатны мэдлэгтэй байх (B2);
  • Бие даасан, сэдэл санаачилгатай;
  • Олон соёлт орчинд зохицож чадахуйц, төлөвшилтэй;
  • Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  • Урлаг, Спортын идэвх зүтгэлтэй байх.

Өргөдөл гаргагчид дараах материалуудыг бүрдүүлнэ:

  • ​Бүрэн бөглөсөн тэтгэлгийн маягт
  • Төрсний Гэрчилгээний хуулбар
  • Одоо сурч буй сургуулийн багш, захирал, эсвэл сургалтын албаны эрхлэгчийн сурагчийг тодорхойлох захиа
  • Сүүлийн 2 хичээлийн жилийн дүнгийн хуулбар
  • Тэтгэлэгт оролцох сурагчийн ирээдүйн хараа, зорилго төлөвлөгөөгөө тодорхойлсон Англи хэл дээрх эссэ (600 үгтэй Times New Roman фонт 12, мөр хоорондын зай 1.5)

Тэтгэлгийн өргөдөл авах сүүлийн хугацаа:

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн сурагчид материалаа 2026 оны 3-р сарын 26-ны Пүрэв гарагийг 17:00 цаг гэхэд Улаанбаатар дахь Бритиш Сургууль дээр биечлэн эсвэл шуудангаар, хүргүүлсэн байна.

Тэтгэлгийн үйл явц гурван шатлалтай явагдана. ​

​i. Тэтгэлгийн маягтыг Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн Сургалтын Хэлтэс хүлээн авна. Өргөдөл гаргагч нь дээрх бүх шалгуурт тэнцэж, шаардлагатай материалуудыг бүрэн явуулсан тохиолдолд материалыг нь харгалзан үзэх ба тийнхүү хоёрдугаар шатанд шалгарсан сурагчдыг сургуулийн зүгээс зарлах болно.     

ii. Шалгаруулалтын хоёр дугаар шатад Англи хэл, Математик, Байгалийн Шинжлэх Ухааны хичээлүүдээр шалгалтад хамрагдана. 

iii. Шалгалтад амжилттай оролцсон сурагчид сургуулийн захиралтай ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

Бүртгэлийн хураамж:

​Хоёрдугаар шатанд амжилттай үлдсэн сурагчид Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн данс руу 150,000 төгрөг шилжүүлнэ: Худалдаа Хөгжлийн Банк, дансны дугаар: 415015175, данс эзэмшигч: Бритиш Скүүл Монголиа ХХК. Шилжүүлгийн утга дээр өргөдөл гаргагчийн бүтэн нэр, регистрийн дугаарыг бичсэн байхыг анхаарна уу. 

Тэтгэлгийн маягт болон удирдамжийг ЭНД дарж авна уу.

#тэтгэлэг #мэдээ