“Made in Korea” цувралын дүрдээ зориулж 14 кг жин нэмсэн Хён Бин


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

1970-аад оны үймээн самуунтай Солонгосын түүхэн нөхцөл байдлыг шингээсэн шинэ цуврал кино болох  “Made in Korea” гарч эхэлжээ. Уг цувралд жүжигчин Хён Бин өмнө нь хэзээ ч харуулж байгаагүй эсрэг талын дүрээрээ эргэн ирсэн байна.

Disney платформын тус “Made in Korea” цувралын гол дүр Бэк Ги Тэ нь тухайн үеийн нийгмийн тогтолцооны золиос болсон амбицлаг дүр юм. Жүжигчин Хён Биний бүтээсэн Бэк Ги Тэ бол Пусан дахь KCIA-ын хэлтсийн дарга бөгөөд аюултай давхар амьдралаар амьдардаг нэгэн. Өдөр нь тэрээр асар их эрх мэдэлтэй төрийн түшмэл боловч, шөнө нь хар тамхины наймаа эрхэлнэ.

Уг эрин үеийн KCIA-ын асар их эрх мэдлийг харуулахын тулд Хён Бин дүрдээ зориулж 14 кг жин нэмжээ. Зураг авалтын талбай дээр түүний гадаад төрхөд санамсаргүй зүйл нэг ч байсангүй. Үсний засалтаас эхлээд өмдний индүүдлэг хүртэл Бэк Ги Тэгийн зан чанарыг илтгэж байв.

"Made in Korea" цуврал гарсан цагаасаа хойш БНСУ-д 23 хоног дараалан Disney+ чартыг тэргүүлж, өнгөрсөн онд Ази-Номхон далайн бүс нутагт хамгийн их үзэлттэй Солонгос цуврал болсон юм.

Нарийн жүжиглэлт болон найруулгын дор уг дүр улам баялаг болжээ. Тэрээр үг дуугүй хөшиж орхих болон жижиг хөдөлгөөн хийх мөчүүдийг ээлжлэн харуулснаар дүрийнхээ мөн чанарыг гаргаж ирсэн байна.

Энэхүү цуврал нь Хён Биний хувьд найруулагч Ү Мин Хотой "Харбин" киноны дараа хамтран ажиллаж буй хоёр дахь төсөл юм. Цувралын төгсгөлд Бэк Ги Тэ хүсэн хүлээсэн эрх мэдэлдээ хүрч, навчин тамхи асааж буй хэсэг нь найруулагч Ү-ийн гэнэтийн санаа байжээ.

“Бид Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны даргын зураг авалтыг хийж байхад Ү найруулагч Ги Тэг-ийг яг тэр сандал дээр суулгаж үзье гэж санал болгосон. Би шууд л текстээ цээжилж, Ги Тэг өмнөх дүрээс хэрхэн өөрөөр харуулах вэ? гэж бодож байлаа.” хэмээн Хён Бин дурсаж байлаа. Хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлсэн бөгөөд энэ оны сүүлчээр гарахаар төлөвлөгдөж байна.

Эх сурвалж: Korea Times

#Made in Korea