5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (08.31-09.06)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

EMOTIONAL HEALING ART

Хэзээ: Есдүгээр сарын 5-ны 12:00 цагт

Хаана: On'n Off production

Зохион байгуулагч: Арт терапист Б.Нарантулга, Mongolian National Art Therapy Center

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Сэтгэл хөдлөлөө өнгөөр илэрхийлж сурахыг хүсч байвал энэхүү эвентийг зориорой. Сонирхолтой биш гэж үү? Мөн энэ чиглэлээр ажилладаг уран бүтээлчидтэй уулзаж, туршлага солилцож, сонирхолтой арт хийж амралтын өдрийг өнгөрүүлэх боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BIG BUJO EVENT

Хэзээ: Есдүгээр сарын 5-ны 14:00 цагт

Хаана: Ногоон Тагт

Зохион байгуулагч: Nandinerdene Erkhemtugs

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Төлөвлөгч дэвтэр хөтөлдөг болон сонирхож эхэлж буй хүн бүхэнд зориулсан сонирхолтой эвент зарлагджээ. Энэхүү өдөрлөгт ирснээр:

  • Өртөөт тоглоом болон тэмцээн
  • Төлөвлөгч дэвтрийн тухай зөвлөгөө, илтгэл
  • Бужо хэрэгслийн худалдаанд оролцох боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MONREAM ТӨСЛИЙН 2020 ОНЫ НЭГДСЭН УУЛЗАЛТ

Хэзээ: Есдүгээр сарын 5-ны 10:00 цагт

Хаана: Cosy Club

Зохион байгуулагч: Monream

Үргэлжлэх хугацаа: 4 цаг

Дэлгэрэнгүй: “Monream” нь хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг клуб юм. Та өөрийгөө хөгжүүлэх, дэлхийн шилдэг номыг хэлэлцэх, бусадтай мэдлэгээ хуваалцахыг хүсч байвал энэхүү уулзалтад очоорой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

MOVIE NIGHT: JOKER

Хэзээ: Есдүгээр сарын 2-ны 16:00 цагт

Хаана: Америкийн соёл мэдээллийн төв

Зохион байгуулагч: American Corner, Ulaanbaatar

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү кино үзвэр нь долоо хоног бүрийн лхагва гарагт тогтмол зохион байгуулагддаг аж. Кинонуудаа англи хадмалтай гаргадаг учраас англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Энэ удаагийн кино үдэш хөтөлбөрөөр гэмт хэрэг, адал явдалт төрлийн "Joker" киног гаргахаар болжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

THE LAST SUMMER

Хэзээ: Есдүгээр сарын 5-ны 17:00 цагт

Хаана: The Corporate Hotel Ulaanbaatar

Зохион байгуулагч: Apam Tatt

Үргэлжлэх хугацаа: 6 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Энэхүү тоглолтод ихэвчлэн амьд хөгжмийн хамтлаг, уран бүтээлчид уригдсан гэдгээрээ онцлогтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

АНГЛИ ХЭЛ СУРАХАД УЧИР БИЙ

Хэзээ: Есдүгээр сарын 5-ны 18:30 цагт

Хаана: Ногоон тагт

Зохион байгуулагч: Англи хэл сурахад учир бий

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Англи хэлийг яагаад сурах шаардлагатай, ямар арга барилаар сурах, бэрхшээлээс хэрхэн гарах зэрэг асуултын хариултыг энэхүү эвентээс авах боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ / ENGLISH SPEAKING CLUB FOR ADULTS

Хэзээ: Есдүгээр сарын 5-ны 14:00 цагт

Хаана: Story Hub Mongolia

Зохион байгуулагч: Story Hub Mongolia

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АЯЛАЛ

ТУУЛ ГОЛЫН РАФТИНГ АЯЛАЛ

Хэзээ: Есдүгээр сарын 15-ныг дуустал өдөр бүр 08:00 цагт

Хаана: Төв аймаг

Зохион байгуулагч: Эх орондоо ээлтэй аялцгаая

Үргэлжлэх хугацаа: 8+ цаг

Дэлгэрэнгүй: Туул голд хийлдэг завиар аялж, байгалийг өөр өнцгөөс харахыг хүсч байна уу? Энэхүү аяллаар та рафт завин дээр хэрхэн сэлүүрдэх, голын урсгал, гольдролыг унших зэрэг усан аяллын анхан шатны мэдлэгтэй болох боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе