“ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ НАДААС ЭХЭЛНЭ” зохион бичлэгийн уралдаанд оролцоорой


Сондор | YOLO.MN
2017-01-27

“Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн чуулга уулзалтыг угтан “Эрүүл ирээдүй Надаас эхэлнэ” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарлагджээ.

Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчингүй байх гэсэн үг биш, харин бие бялдар, оюун санааны хувьд эрүүл төдийгүй нийгмийн гишүүний хувьд эрүүл байхыг хэлнэ. Иймд ирээдүйд өөрийнхөө мэдлэг, чадвараа үнэлүүлэх, амьдралд тулгарах бэрхшээлүүдийг даван туулах, эрүүл харилцааг тогтоох, үр бүтээлтэй ажиллах, нийгмийн үйл хэрэгт оролцох чадвартай байх нь хүүхэд, залуу хүн болгоны үүрэг байх ёстой гэсэн ойлголтыг өсвөр үеийнхний дунд түгээх зорилгоор “Эрүүл ирээдүй Надаас эхэлнэ” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж байна.

Хамрах хүрээ

  • Ерөнхий боловсролын сургуулийн 8-11-р ангийн сурагчид
  • Хугацаа: 2017 оны нэгдүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 10-ныг хүртэл
  • Тавигдах шаардлага:
    • Зохион бичлэгийг зарлагдсан сэдвийн дагуу 300-500 үгийн тоонд багтаан бичих
    • А-4 цаасан дээр Arial 12 үсгийн фонтоор, мөр хоорондын зай 1.15  байхаар бичих
    • Зохион бичлэгийг хэсэгчлэн болон бүтнээр нь бусад эх сурвалжаас хуулбарлаагүй байх
    • Овог нэр, сургууль, анги, холбоо барих утсаа тодорхой бичих

Уралдаан дүгнэх журам

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2017 оны 2 дугаар сарын 9-ний 12 цаг хүртэл yolo@mongolcontent.mn мэйл хаягаар хүлээн авна. Зохион бичлэгийг шалгаруулалтын комисс гарган шалгаруулж дүнг 2017 оны 2 дугаар сарын 11-ны өдөр мэдээлнэ.

Шагналын сан

Нийт 20 хүүхдийг Найрамдал олон улсын хүүхдийн төвд зохион байгуулагдах “Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн чуулга уулзалтанд оролцох эрхээр шагнана.

Уралдаантай холбоотой мэдээллийг 99688585 утсаар холбогдон авна уу. ЭНДЭЭС дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#эрүүл мэнд