Унгар улсын засгийн газрын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Монгол Улсын иргэдэд зориулсан магистрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

1. Санал болгож буй англи хэлээрх хөтөлбөрүүд

  • Хөдөө аж ахуйн биотехнологи (Hungarian University of Agriculture and Life Sciences, Szent István Campus).
  • Малын тэжээл, тэжээлийн аюулгүй байдлын инженерчлэл (Hungarian University of Agriculture and Life Sciences, Kaposvár Campus).
  • Ургамал хамгаалал (University of Debrecen, Debrecen).

2. Тэтгэлэгт юу багтах вэ?

Унгар Улсын Засгийн газраас дараах зардлыг бүрэн санхүүжүүлнэ. Үүнд:

  • Бүртгэлийн болон сургалтын төлбөр, үндсэн сурах бичиг.
  • Дотуур байрны байршил.
  • Амьжиргааны тэтгэмж.
  • Эрүүл мэндийн даатгал.

(Тэтгэлэг нь зөвхөн суралцагчид хамааралтай бөгөөд гэр бүлийн гишүүдийн зардлыг хариуцахгүй.)

3. Шалгуур

  • Монгол Улсын иргэн, оршин суугч байх;
  • Сурлагын өндөр амжилттай байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Эрүүл мэндийн байдал сайн, суралцах эрмэлзэлтэй байх;
  • 30 хүртэлх настай бол давуу тал болно.

4. Шалгаруулалт

Тэтгэлгийн материалыг 2026.02.28-ны өдрийг хүртэл хүлээн авна.

  • 1-р шат: Хүсэлт гаргагчдыг НҮБ-ын ХХААБ-аас урьдчилсан байдлаар шалгаж, Унгарын харгалзах их, дээд сургуулиудад хүргүүлнэ. (Зөвхөн бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалыг хүлээн авна).
  • 2-р шат: Их сургуулиуд англи хэлээр бичгэн болон аман шалгалт авч, эцсийн шалгаруулалтыг хийнэ.

5. Бүртгэл

Бүртгэл болон тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

#тэтгэлэг #мэдээ