Энэ зуныг байлдан дагуулах BLACKPINK: Эргэн ирэлт, аялан тоглолт


Б.Дариа | YOLO.MN
2022-07-06

BLACKPINK in your AREA!

YG Entertainment BLACKPINK хамтлаг наймдугаар сард эргэн ирэлтээ хийнэ гэдгийг албан ёсоор баталлаа. Одоогоор тэд шинэ цомгийнхоо видеоны эцсийн шатандаа явж байгаа гэнэ. Энэ сарын сүүлээр клипнийхээ зураг авалтыг хийж дуусах ба наймдугаар сарын эргэн ирэлтээрээ зуныг байлдан дагуулахаар төлөвлөжөө.

"BLACKPINK-ийн хэв маягт нийцэх олон дууг удаан хугацаанд, маш их хүчин чармайлт гарган бэлтгэсэн. BLACKPINK дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчидтэйгээ холбогдож, харилцаагаа өргөжүүлэхийн тулд эргэн ирэлтийнхээ хажуугаар оны эцэст К-поп охидын хамтлагийн дэлхийн хамгийн том аялан тоглолтыг хийхээр боллоо. Бид хамтлагт томоохон төслүүд бэлдсэн."

- YG Entertainment

BLACKPINK сүүлийн цомгоо гаргаснаас хойш нэг жил арван сарын хугацаанд хамтлагаараа шинэ дуу гаргаагүй бөгөөд THE ALBUM-ийн үеэр цар тахал үргэлжилж, хязгаарлалтын улмаас олон үйл ажиллагаа цуцлагджээ.

Зүрхээ бэлдээрэй BLINKS.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай