

БНСУ-ын Дуньян их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэж эхэллээ. Уг тэтгэлэгт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ.

Тэтгэлгийн зорилго: Монгол Улсын Зам Тээврийн Яам болон БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2 улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой.
Дуньян их сургууль нь Yeongju болон Dongducheon гэх хоёр кампустай бөгөөд Cолонгоc улс дахь хамгийн анхны төмөр замын сургууль юм.
Дуньян их сургууль нь 5 салбар сургууль, 2 төв байр, 27 тэнхим, 18 харьяа байгууллага болон 15 эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнтэй.

Тэтгэлгийн хамрах хүрээ
Суралцах дараалал
Тэтгэлэг ба хөтөлбөрийн онцлог
Хэлний бэлтгэлийн мэдээлэл
Хэрвээ Солонгос хэлний мэдлэггүй бол тус сургуульд хагас жил 2025.09-2026.02 хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. Хэлний бэлтгэлээ төгсөж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу TOPIK шалгалтад хамрагдаж 3 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Хэлний бэлтгэл 7 хоногийн 3-4 өдөр хичээлд хамрагдана
Сургалтын төлбөр 2.000.000 вон байх бөгөөд дотуур байр тусдаа төлбөртэй.
Хичээлийг докторын зэрэгтэй Солонгос багшийн хөтөлбөрөөр явуулах ба
Сөүлийн их сургуулийн хэлний бэлтгэлийн сурах бичиг болон суралцах орчин визний мэдээллээр бүрэн хангана.
Холбоо барих
БНСУ-ын Дуньян их сургуулийн Монгол дахь төлөөлөл - Б.Банзрагчгарав banzragch646@gmail.com
Дашрамд сануулахад, 2025-2026 оны хичээлийн жилд нийт 19 оюутан Дуньян их сургуульд хэлний бэлтгэлд хамрагдсан бөгөөд 17 нь сургуулийн дотоод элсэлтийн шалгалтад албан ёсоор тэнцсэн байна.
Оюутнууд зөвхөн TOPIK оноогоор бус,
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!