"Бусан олон улсын кино наадам" оддоор дүүрэн улаан хивсний ёслолоор нээлтээ хийлээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“Бусан олон улсын кино наадам 2025” 9-р сарын 17-нд Хэундэ дүүргийн Бусан Кино Төвд албан ёсны нээлтийн ёслол болон улаан хивсний үйл ажиллагаагаар эхэллээ.

Азийн тэргүүлэгч кино наадмын 30 жилийн ой тохиож буй энэ жилийн наадамд дотоод, гадаадын нэр хүндтэй уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм.

“30 дахь Бусан олон улсын кино наадам” нээлтийн кино болох найруулагч Пак Чан Укийн "No Other Choice" киноны үзвэр, хурлаар эхэлсэн байна. 

Нээлтийн ёслолыг жүжигчин Ли Бён Хон дангаараа хөтөлж, тус киноны дэлхийн нээлт болж, жүжигчид болох Сон Ё Жин, Пак Хи Сүн, Ли Сон Мин, Ём Хе Ран нар улаан хивсэн дээр алхаж 10 хоногийн хөтөлбөрийн эхлэлийг зарлалаа.

Түүнчлэн Хан Хё Жү, Ли Су Хёк, Ким Ю Жин, Гым Сэ Рок, Лиса, Тео Ю, Ли Жин Үк, Шин Ё Ын, Бан Мина болон Японы жүжигчин Кэнтаро Сакагаүчи зэрэг олон алдартан оролцжээ.

KPop Demon Hunters киноны найруулагч Мэгги Кан ч мөн баярт оролцсон байна.

Мөн Хан Со Хи, Жун Жон Со, ЮА нар зурагчдын өмнө зогсож, дэлхийн уран бүтээлчдийн оролцоог харууллаа.

“30 дахь Бусан олон улсын кино наадам” 9-р сарын 17-ноос 26-ны хооронд үргэлжлэх бөгөөд кино үзвэрүүд, тусгай үзэсгэлэн, ой тэмдэглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. 















#Бусан олон улсын кино наадам 2025