BLACKPINK-ийн Jennie, BTS-ийн V хоёрын “Lovestagram”


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie саяхан Instagram-дээ нийтэлсэн пост нь BTS-ийн V-тэй холбоотой болзоо, романтик харилцааны талаарх таамгийг дахин өдөөв.

Саяхан Jennie өөрийн хувийн Instagram хуудсандаа Японд байх үеийнхээ зарим мөчүүдийг хуваалцсан юм.

Түүний зургуудын дунд фитнес зааланд толины өмнө авхуулсан селфи байжээ. Энэ зураг нь зарим фэнүүдэд BTS-ийн V 2025 онд нийтэлж байсан фитнес заалны селфитэй адилхан санагдсан бөгөөд ялангуяа цонхоор харагдах хотын дүр зураг маш төстэй байснаар анхаарал татсан байна.

Ингэснээр олон хүн хоёр зураг яг нэг л газар авхуулсан байж магадгүй гэж итгэж эхэлсэн ч үүнийг үгүйсгэх байр суурьтай фэнүүд ч мөн гарч иржээ. Тэдний хэлснээр, хоёр зураг нь огт өөр өөр цаг хугацаанд авхуулсан нь тодорхой бөгөөд дээрээс нь тухайн фитнес заал байрладаг зочид буудал нь Токиод алдартай, олон алдартнууд байнга буудалладаг газар аж.

V болон Jennie хоёр нь сүүлийн үед болзоо, үерхлийн цуурхалд олон удаа өртөөд байгаа билээ.

Нэмж хэлэхэд Lovestagram гэдэг нь love + Instagram гэсэн үгсийн нийлбэр бөгөөд олон нийтэд ил зарлаагүй харилцаатай байж магадгүй хоёр хүн Instagram-аар дамжуулан “нууц дохио” өгч байна гэж фэнүүд таамаглахыг хэлдэг слэнг нэршил юм. 

Тэдний болзож байгаа гэх цуурхал өнгөрсөн оны есдүгээр сард мөн гарч байсан. ЭНД дарж үзээрэй.

#BLACKPINK #Jennie #BTS #V