Зориг сан "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өө зарлалаа


Б.Дариа | YOLO.MN
2022-09-19

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг Зориг сан Швейцарын Хамтын Ажиллагааны Газар, Консулын Хэлтэстэй хамтран дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд мэргэжил харгалзахгүй 3,2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа бүх оюутнуудад нээлттэй зарлаж байна.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

- Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна (2,100,000 хүртэл төгрөг)
- Багт хуваагдан нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна
- Хичээлийн хажуугаар хувь хүний ур чадваруудыг нэмэгдүүлэх сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдана
- Хөдөлмөрийн зах зээл, түүнд өөрийгөө бэлтгэх цогц арга хэмжээнд хамрагдана

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх

- Хөтөлбөрөөс зохион байгуулж буй сургалт, арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцох боломжтой байх

- Дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

- Нийт суралцсан хугацааны голч дүн 3,2 ба түүнээс дээш байх

- Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрсдийгөө сорих, шинийг эрэлхийлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй оюутан байх

- Санхүүгийн хэрэгцээтэй байх (Орон нутгаас УБ хотод хүрэлцэн ирж суралцаж байгаа эсвэл, УБ хотын захын дүүргүүдээс суралцаж байвал тодорхой хэмжээнд давуу тал болно)

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ: Тавигдах шаардлагыг хангаж буй оюутнууд өргөдлийн маягтыг цахимаар бөглөж илгээх ба Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй болно. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 ОНЫ 10 САРЫН 5-НЫ ӨДРИЙН 23:59 ЦАГ

ЭНД дарж өргөдлөө илгээгээрэй. 

#Мэдээ