
Дэлхий нийтийн улс орнуудыг харах өнцөг геополитик, хүний эрх, сошиал медиа дээр хэрхэн дүрслэгдэж байгаа, олон улсын харилцаан дахь үүрэг роль зэргүүдээс шалтгаалан өөр өөр байдаг. Үүнтэй холбогдуулан The World Population View – ээс 2025 онд олны дургүйцлийг хүргэсэн арван улсын тухай судалгааг гаргажээ.
1. Хятад

БНХАУ 2025 онд дэлхий нийтэд тийм ч их таалагдаагүй бололтой. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар Хятад улсын хатуу засаг захиргаа, иргэдэд тавих өндөр шаардлага, эсэргүүцлийг дарах бодлого, үндэстний цөөнх бүлгүүд ялангуяа Уйгур иргэдэд хандах хандлага зэрэг үүнд нөлөөлсөн байна.
Түүнчлэн зөвхөн дотоод бодлого нь шүүмжлэлд өртөөд зогсохгүй гадаад бодлого нь буюу Өмнөд Хятадын тэнгист өрнүүлж буй газар нутгийн маргаан, Хонконг болон Тайваны асуудал, байгаль орчинтой харьцах харьцаа зэрэг нь олон улсын шүүмжлэл, үл итгэлцлийг нэмэгдүүлсэн бололтой.
2. АНУ

АНУ уг жагсаалтын хоёрт орж байна. Тус улсын хувьд яг л БНХАУ-тай адил гадаад болон дотоод бодлогоороо олны дургүйцлийг хүргээд буй.
Гэхдээ шүүмжлэл нь голдуу гадаад бодлогыг нь чиглэсэн байх ба АНУ-ын гадаад улс орнуудад явуулж буй цэргийн үйл ажиллагаа, дэлхий дахинд өөрийн нөлөөллийг тогтоохыг үргэлж хичээж байдаг зэрэгт төвлөрчээ.
Дотоодын түвшинд улс төрийн туйлшрал, буу зэвсгийн хүчирхийлэл, иргэний эрх чөлөө болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэгтэй холбоотой маргаанууд нь АНУ-ын дүр төрхөд сөргөөр нөлөөлж байна.
3. ОХУ

Сүүлийн жилүүдэд Украйнд явуулж буй дайнаас болоод ОХУ-ын нэр хүнд олон улс даяар маш хүчтэй унах болсон.
Ажиглагчид мөн иргэдийн үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тавигдаж буй хориг, улс төрийн хэлмэгдүүлэлт, засгийн газрын хяналт доорх хэвлэл мэдээллийн хэрэглээ, түүнчлэн олон улсын зарчим, хэм хэмжээг хэр зэрэг баримталж буйтай холбоотой асуудлуудыг онцолжээ.
4. Хойд Солонгос

Хойд Солонгосын бусад улсуудаас хэт хол хөндий тусгаарлагдсан байдал, хүний эрхийн зөрчлүүд, цөмийн зэвсгийн программууд болон олон улсын асуудалд хандах хандлага зэргүүд нь тус улсыг жагсаалтын дөрөвт ороход нөлөөлжээ.
5. Израил

Израилын уг жагсаалтад орсон хамгийн том шалтгаан бол Палестинтай өрнүүлж буй урт хугацааны мөргөлдөөн, цэргийн үйл ажиллагаа, болон Палестин иргэдтэй хэрхэн харьцаж буй нь олон нийтийн дунд тус улсын нэр хүнд доогуур байх гол хүчин зүйл болдог.
6. Пакистан

Пакистаны нэр хүнд нь улс төрийн тогтворгүй байдал, хэт даврагч бүлэглэлүүдийн талаарх болгоомжлол, хүний эрхийн асуудлууд, хөрш орнуудтай үүсгэдэг геополитикийн зөрчил зэргээс ихээхэн хамааралтай байдаг. Мөн эдгээр зөрчил, маргаанууд нь олон улсын хэвлэл мэдээллийнхний нийтлэн танилцуулах дуртай сэдвүүдийн нэг билээ.
7. Иран

Иран улс нь хүний эрх чөлөөний эсрэг явуулдаг бодлогоороо олон нийтийн шүүмжлэлийг удаа дараа хүртэж байгаа. Ялангуяа тус улсын Ойрх Дорнод дахь гадаад бодлого, буруу үйл ажиллагаа явуулдаг улс бус оролцогчид болон цөмийн зэвсгийн хөтөлбөрүүд нь нийтийн санааг тун их зовоодог.
8. Ирак

Хэдэн арван жил үргэлжилж буй дайн, дотоодын эмзэг мэдрэмтгий байдал, террорист үйл ажиллагаа, дотоодын мөргөлдөөн болон эзлэн түрэмгийлсэн хандлага нь Ирак улсыг харах дэлхийн нийтийн өнцгийг улам л сөрөг болгож буй.
Мөн улс дотор явагдаж буй сэргээн босголтын удаан байгаа байдал, дайнаас болоод энгийн иргэдэд ирэх нөлөө зэргүүдээс болж Ирак жагсаалтын наймдугаарт бичигджээ.
9. Сири

Сири улс нь иргэний дайн, хүний эрхийн ноцтой зөрчлүүд, иргэдийн албадан шилжүүлэлт, дэд бүтцийн сүйрэл зэргүүд нь бараг л мөргөлдөөний үеийн бэлэг тэмдэг мэт болоод байгаа.
Дээр дурдсан хүчин зүйлс нь дэлхий дахины Сири улсыг харах өнцгийг өөрчилж өмнөхөөсөө илүү санаа зовсон, хүний амьдрах орчин бүрэлдээгүй улс мэтээр харах нөхцөлийг бүрдүүлжээ.
10. Энэтхэг

2025 оны хамгийн муу нэр хүндтэй байсан улсуудын жагсаалтын сүүлийг Энэтхэг мушгиж байна. Хэдийгээр Энэтхэг нь эдийн засгийн өсөлт, соёлын нөлөө, ардчиллын өргөн тархалт, дэлхийд тархан суурьшсан байдал гэх мэтээр сайшаалыг хүртдэг ч уг жагсаалтад орох хэд хэдэн нөхцөл байсан.
Тэдгээрт, шашин шүтлэгийн хагарал, бодол санаагаа илэрхийлэх эрх чөлөө, болон улс төрийн хуваагдал зэргүүд оржээ. Зарим судлаачдын үзэж буйгаар мөн улсын доторх цөөнхийн бүлгийн эрх зөрчигдөж байгааг ч мөн дурдах ёстой гэсэн байна.
Эх сурвалж: Seasia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!