

Үзэгчдийн санаа зовнил буюу дахин Euphoria цувралын гуравдугаар бүлэг хийгдэх явцад саад бэрхшээл тулгарч, нээлтээ хийхгүй байх вий гэсэн эргэлзээ өндөрлөж байна. Учир нь удаан хүлээлгэсэн Euphoria цувралын 3-р бүлгийн трэйлэр албан ёсоор HBO-д цацагдлаа.
Sam Levinson-ны бүтээсэн Euphoria цуврал 2019 онд анх гарч, 2-р улирлаасаа эхлэн асар их амжилтад хүрсэн билээ. Ялангуяа твиттер сошиал сүлжээнд шуугиан тарьж, 2022 онд сүүлийн арван жилийн хамгийн их жиргэгдсэн ТВ цуврал болсон юм.
EUPHORIA SEASON 3 ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ?
HBO болон HBO Max 2025 оны 12-р сарын 3-нд албан ёсоор мэдэгдсэнээр Euphoria 3-р улирал 2026 оны 4-р сард нээлтээ хийнэ. Яг нарийн өдрийг хараахан зарлаагүй ч “Spring 2026” буюу хаврын улиралд Euphoria Sundays эргэн ирнэ гэдгийг онцолсон.
Өмнөх улирлуудын адил 8 ангитай байх магадлал өндөр. Мөн нэг ангийг бүтээхэд дунджаар бүтэн нэг сар зарцуулдаг гэдгийг шоуны нүүр хувиргагч Donni Davy өмнө нь дурдаж байлаа.
3-Р УЛИРЛЫН ТРЭЙЛЕРД
Трэйлерийн эхлэл гол дүр Rue-ийн “Ахлах сургуулиа төгсөөд хэдэн жилийн дараа… амьдрал яг миний хүссэн шиг байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ анх удаа би итгэл найдвар мэдэрч эхэлсэн.” гэх дуу хоолойгоор эхэлнэ.
Rue дахин аюултай хар тамхины наймаачин Лауритэй нүүр тулах бололтой. Харин Nate барилгын салбарт ажиллаж, Cassie-тэй сүй тавьсан байх ба Cassie цахим орчинд NSFW контент хийж буй нь ил болно.
Maddy, Lexi, Jules зэрэг дүрүүд ч өөр өөр замналд орсон нь харагдах ба улирал бүхэлдээ гэмт хэргийн өнгө аястай, өмнөхөөс тэс өөр уур амьсгалтай болжээ.
Мөн бүх үндсэн дүрүүд эргэн ирэхээр төлөвлөгдсөн байсныг HBO өмнө нь мэдэгдсэн.

БУЦАЖ ИРЭХГҮЙ ДҮРҮҮД
Angus Cloud (Fez): Fez-ийн дүрийг бүтээсэн Angus Cloud 2023 оны 7-р сарын 31-нд таалал төгссөн. Түүний дурсгалыг хамтран тоглогчид нь гүнээ хүндэтгэн хүндэтгэл үзүүлсэн ба магадгүй энэ нөхцөл байдал цуврал хойшлогдсон шалтгааны нэг юм.

Storm Reid (Gia): Rue-ийн дүү Gia-гийн дүрийг бүтээсэн Storm Reid 3-р улиралд оролцохгүй гэдгээ 2024 оны 11-р сард албан ёсоор мэдэгдсэн

Barbie Ferreira (Kat): Kat Hernandez-ийн дүрийг бүтээсэн Barbie Ferreira 2022 онд шоуг орхисон. Түүний дүр фенүүдийн хувьд хамгийн их маргаан дагуулсан ч хамгийн нөлөөтэй дүрүүдийн нэг байсан юм.
-155641-1770060702.png)
Ashtray (Javon Walton) үнэхээр нас барсан уу?
2-р улирлын финалд Ashtray буудуулсан мэт харагддаг ч шууд батлагдаагүй. Жүжигчин Javon Walton өөрөө түүнийг амьд эргэн ирэх боломжтой гэж өмнө нь ярьж байсан. HBO одоогоор түүний оролцоог зарлаагүй байна.

Эх сурвалж: Teen vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!