Хүүхдийн гар зургийн уралдааныг зарлажээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан "Өндөр гэгээн Занабазарыг хэн сайн мэдэх вэ" хүүхдийн гар зургийн уралдааныг зарлаж байна.

Хамрах хүрээ: Аймаг, нийслэлийн ЕБС-ын бага, дунд, ахлах ангийн сурагчид

Бүтээл хүлээн авах хугацаа: 

2026 оны нэгдүгээр сарын 26-30 ны өдрүүдэд ажлын цагаар бүтээлээ хүргэж өгнө.

Хаана хүлээн авах вэ:

  • Сумдаас оролцогчид сумын соёлын төвд
  • Аймгаас оролцогчид аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт 
  • Улаанбаатар хотоос оролцогчид Нийслэлийн Соёл, урлагийн газарт 

Шагнал гардуудах ёслол:  2026.02.13

Тавигдах шаардлага:

  • Бүтээлийг А3 форматын (42x29.7 см) цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан зурна.
  • Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн танин мэдэхүй, уран сэтгэмжээр зурсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг шалгаруулалтад оруулахгүй.
  • Бүтээл нь бүрэн хатсан, нугалаагүй, хуйлраагүй байх
  • Бүтээлийн ар талын баруун доод буланд зураачийн овог, нэр, нас, хүйс, хаяг, сургуулийн нэр, эцэг эхийн холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна.

ЭНД дарж удирдамжтай танилцана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утасны дугаараар лавлах боломжтой. /88836688 ажлын цагаар/

#уралдаан #гар зургийн уралдаан