ФОТО: 25 жил нөхөрлөж буй хүн, загас хоёр


Сондор | YOLO.MN
2023-05-31

Японы нэгэн шумбагч 25 жилийн өмнө далайд таарсан загастайгаа өнөөг хүртэл нөхөрлөж байна.

81 настай Хироюки Аракава бол Японы Татейама булангийн доор байрлах шинто шашны бунхныг харж хандах үүрэг хүлээсэн нэгэн юм.  Тэр ажлаа хийж буй олон арван жилийн хугацаанд бунхны эргэн тойронд амьдардаг далайн амьтад, загастай таарсны нэг бол Ёрико хэмээх нэртэй хонин толгойт загас юм. Тэдний нөхөрлөл, сайхан харилцааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татаж, хайрыг булаав.

Аракава найз загастайгаа уулзахдаа яг л хүнтэй уулзаж буй мэт духан дээр үнсэн мэндчилдэг заншилтай. Саяхны нэгэн уулзалтаар Аракаваг дунгийн хясааг алхаар цохин хагалж өөрт нь хоол өгөхийг нь хүлээх Ёрикогийн бичлэг олонд хүрсэн билээ.

Хэдэн арван жилийн туршид хүн, амьтан хоёрын нөхөрлөл улам бүр бэхжиж, байгаль, ан амьтнаа хайрлах сэдлийг түмэнд түгээж буйд олон нийт талархжээ.

 

Эх сурвалж: Daily mail

#Мэдээ