

Италийн алдарт загвар зохион бүтээгч Валентино брэндийг үүсгэн байгуулагч Валентино Гаравани 93 насандаа таалал төгслөө.
Валентино 1960 онд өөрийн брэндийг үүсгэн байгуулж Жоржио Армани, Карл Лагерфельд нартай эн зэрэгцэхүйц загварын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болсон юм.
20 дугаар зууны загварын ертөнцийн домгуудын нэгт тооцогддог түүний загваруудыг Элизабет Тэйлор, Жулия Робертс, Шэрон Стоун зэрэг алдартнууд амилуулж байв.
1932 оны тавдугаар сард Италийн Ломбардид төрсөн Валентино тансаг хэв маягийг илэрхийлсэн загварууд бүтээдгээрээ алдартай.
Тэрээр 17 настайдаа Францын Парис хотод загварын чиглэлээр суралцан нэрт загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж эхэлсэн байна.

Испанид аялж байхдаа сэдэл авсан "Валентино улаан" хэмээх өөрийн онцлог өнгийг загварууддаа шингээж түүнийгээ дэлхийд алдаршуулсан.
Валентино 2022 онд гаргасан өөрийн номд "Улаан өнгөөр хувцасласан ямар ч эмэгтэй хамгийн гайхалтай харагддаг. Би ийм хүнийг жинхэнэ эмэгтэй баатрын төлөөлөл гэж хэлнэ" хэмээн бичжээ.
Энэхүү улаан өнгө нь брэндийн бэлгэ тэмдэг болсон төдийгүй Валентино 2008 онд сүүлийн коллекцоо толилуулах үед хамгийн сүүлд бүх загвар өмсөгч улаан даашинзтай алхсан байдаг.

Тэрээр 2013 оны зургаадугаар сард Шведийн гүнжийн хуримын даашинзыг нь урласан байна.
Мөн Валентино Парисын Haute Couture загварын тайзнаа бүтээлээ гаргасан анхны Итали загвар зохион бүтээгч болсон юм.
Эх сурвалж: Reuters
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!