“Бүх Одод 2026” ОНЦЛОХ үйл явдлууд


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

2025-2026 оны улирлын “Бүх Одод 2026” амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 2025-2026 оны шинэ улиралд Үндэсний Дээд Лигт нэлээдгүй олон шинэ тоглогчид орж ирсэн. Тиймээс энэ жилийн “Бүх Одод” шинэ залуу тоглогчид олонтой жил гэдгээр онцлог байлаа.

2026 оны “Бүх Одод” тоглолтын ялагчаар “Team Dulguun” баг тодорлоо. Ахлагч Дөлгөөн багаа сайн ахлан, багийн сайн стратегиар тэд нэгдэн хожилд хүрэв.

Харин эмэгтэй багуудын хувьд 2025-2026 оны улирлын Бүх Одод 2026 "Эмэгтэй Бүх Одод"-ын тоглолтын ялагчаар "Team Khulan" баг тодорлоо. Тоглолтын тооны харьцаа 92-82 болж өндөрлөсөн юм.

Мөн “Бүх Одод 2026”-ын тоглолтын MVP тоглогчоор SG Apes багийн тоглогч Г.Дөлгөөн тодорлоо. Харин  "Эмэгтэй Бүх Одод"-ын тоглолтын MVP тоглогчоор Аравт багийн тоглогч Б.Өнөрзаяа тодров.

Энэ жилийн "3 Онооны Шидэлтийн Тэмцээн"-ий ялагчаар "Team International" баг тодорлоо.

Мөн 2025-2026 оны улирлын Бүх Одод тоглолтын Ур чадварын тэмцээнд Үндэсний дээд лигийн Бүх цаг үеийн шилдэг 30 тоглогчийн нэг МУГТ Ц.Шаравжамц оролцов.

Мөн Coca-Cola-ын нэрэмжит "Ур Чадварын Тэмцээн"-ий ялагчаар "Team Tsatsa & Huga" баг тодорлоо.

Бүх Одод 2026 BlueMon нэрэмжит "Холимог Одод"-ын тоглолтын ялагчаар "Team Nike" баг тодорлоо. Мөн Холимог Оддын MVP тоглогчоор Түшиг тодров.

Эх сурвалж: Үндэсний Дээд Лиг

#Бүх Одод 2026