ЗАХИДАЛ: Тэдний хэнтэй нь үерхэх вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-12-11

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хэн нэгэнтэй нь үерхвэл бидний нөхөрлөл яах бол туслаач.

Тэр хоёр дэндүү сайн найзууд юм аа.

Сайн байна уу? Энэ захиа очих өдрийн мэнд. Одоо 19 настай. Би ер нь эрэгтэй хүүхдүүдтэй илүү их найзалдаг. Тэр дундаас хоёр хөвгүүнтэй илүү дотно найзалдаг. Нэг найз маань надад сэтгэлээ илчилсэн. Харин би нөгөө найздаа илүү сайн. Хэн нэгэнтэй нь үерхвэл бидний нөхөрлөл яах бол туслаач. Тэр хоёр дэндүү сайн найзууд юм аа.

ЗӨВЛӨГӨӨ: Хүн нэг хүнтэй хоёр төрлийн харилцаатай байх боломжгүй.

Тэгэхээр чи хэн нэгэнтэй нь үерхвэл найзын харилцаа дуусч хосын харилцаа эхлэнэ гэсэн үг.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Үерхэл дотносол чухал ч мөн найз нөхөрлөлийн асуудал чухал. Чи энэ хоёр сонголтын зааг дээр ирээд  эргэлзээд байх шиг байна. Чамд сэтгэлээ илчилсэн найздаа чи сайн уу? түүнтэй үерхэх чамд таалагдах уу? эсвэл найзууд хэвэндээ байх нь таалагдах уу? энэ асуултанд хариулаад үзээрэй. Чи өөр найздаа сайн гэж байна. Тэр найздаа чи өөрийн мэдрэмжээ хэлсэн үү? Эсвэл тэр чамд сэтгэлээ илчилсэн үү?  Хэрэв хэн нэгэнтэй нь үерхлээ гэж  бодоход одоогийн энэ найз нөхөрлөлийнхөө холбоог үгүйлж санах уу?  гэдгийг бодоорой.

Хүн нэг хүнтэй хоёр төрлийн харилцаатай байх боломжгүй. Нэг бол найз эсвэл хосын харилцаатай байж болно гэсэн үг. Тэгэхээр чи хэн нэгэнтэй нь үерхвэл найзын харилцаа дуусч хосын харилцаа эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр чамд аль нь илүү үнэ цэнэтэй вэ гэдгээс шалтгаалах болж байна. Хэрэв  чи хэн нэгнээс нь найзын халамжаас илүү ихийг хүсэж байвал энэ чиний сонголт. Чи шийдвэрээ гаргана.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Teenagers