

Өдөр тутмын амьдралд олон хийх ажил, даалгавар гарч ирдэг. Гэхдээ тэдгээрийг эмх цэгцгүй, төлөвлөгөөгүй хийснээр стрессдэх, ядрах цаашлаад юу ч үр бүтээмжтэй хийхгүй байгаа мэт мэдрэмж төрөх асуудалтай нүүр тулах нь элбэг. Харин тэдгээрийг цэгцтэй зохион байгуулж, цагийг үр бүтээлтэй ашиглахын тулд төлөвлөгөө гаргах нь чухал. Тиймээс төлөвлөгөө гаргахад тань тус болохуйц үнэгүй таван апп болон вэбсайтыг танилцуулъя. Эдгээр таван платформыг бүгд апп болон вебсайт хэлбэрээр ашиглах боломжтой.

Notion
Нэг платформд ажил, тэмдэглэл, төсөл, төлөвлөгөө, календарь гэх мэт бүх зүйлээ тохируулж болдог систем. Notion нь үнэгүй платформ бөгөөд хэрэглэж сурвал өдөр тутамд маш хэрэгтэй. Давуу тал нь google calender-тай холбох тохиргоо байдаг. Ашиглахдаа өдөр бүрийн daily planner template үүсгээд хийх зүйлсээ бичэхэд л хангалттай.

Trello
Trello нь канбан самбар буюу хийх, хийж байгаа, хийсэн гэх 3 хэсэгт хийх зүйлсээ хуваан ажиллах боломжтой үнэгүй платформ юм. Та ажлуудаа “Today”, “Doing”, “Done” гэх мэт листүүдэд хувааж, карт хэлбэрээр бичиж удирдах боломжтой. Энэ нь өдөр тутмын даалгавар, том төслүүд зэрэг зохион байгуулахад тохиромжтой.

Google calender
Google calender хэрэглэхэд маш хялбар. Цагтай төлөвлөгөө гаргаж, хоног хугацаатай хийх ажлуудаа нэмэхээс гадна Google Tasks‑аас to‑do жагсаалт үүсгэж болно. Ингэснээр өдөр бүрийн ажил мартагдахгүй, цагийн хуваарьт явагдан эмх цэгцтэйгээр хийх зүйлсээ гүйцэтгэх боломжтой.

Freedcamp
Freedcamp нь төсөл, багийн ажил удирдахад тохиромжтой үнэгүй вэбсайт юм. Энд та хийх зүйлс, календарь, тайлан зэрэг олон хэрэгслийг ашиглан төслөө зохион байгуулж, ажлын явцыг хянах боломжтой. Том төслүүдийг хэсэг хэсгээр төлөвлөхөд хамгийн ойлгомжтой, хялбар вебсайт.

Mindomo
Mindomo нь mind map буюу гол санаагаа түүнтэй холбоотой зүйлсээр нь зураглан төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Хийх зүйлсээ график хэлбэрээр харуулж, ямар нэг ажлын дараалал, харилцан холбоог ойлгоход тусална. Энэ нь бүтээлч, бүтцэд суурилсан төлөвлөгөө гаргахад маш хэрэгтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!