"iCarly" цувралын ЦОО ШИНЭ ангиуд тун удахгүй...


Миау | YOLO.MN
2020-12-11

Америкийн алдарт "Nickelodeon" хүүхдийн сувгийн "iCarly" цувралын цоо шинэхэн ангиуд ирэх онд үзэгчдийн хүртээл болохоор болжээ. 

Зохиолч Jay Kogen Твиттер хуудаснаа: 

- "Хүмүүс намайг ойрд ямар төсөл дээр ажиллаж байгаа талаар их асууж байна. Одоо хэлье. Бид iCarly цувралын шинэхэн хувилбар дээр ажиллаж байгаа. "Paramount+" видео стрийминг үйлчилгээнээс гаргасан хүсэлтийн дагуу цувралын гол дүрийн жүжигчид болох Miranda Cosgrove, Jerry Trainor, Nathan Kress нар тоглоно" хэмээн бичжээ.

Зүүн талаас жүжигчин Jerry Trainor, Miranda Cosgrove, Nathan Kress нар

Өдгөө жүжигчин Miranda Cosgrove 27, Nathan Kress 28, Jerry Trainor 43 настай буюу уг цувралын гол дүрийн жүжигчид бүгд нас биед хүрсэн учир одоо хийгдэж буй шинэхэн ангиудыг насанд хүрэгчид ч үзэх боломжтой байх талаас нь анхаарч байгаа аж. 

Хэдийгээр iCarly цуврал дахин хийгдэх болсон нь гайхалтай ч жүжигчин Jennette McCurdy буюу Sam маань эргэн ирэхгүй нь харамсалтай. 

"iCarly" цуврал 2007-2012 оны хооронд үргэлжилсэн бөгөөд нийт 96 анги үзэгчдийн хүртээл болсон юм. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд уг цувралд АНУ-ын анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Michelle Obama, нэрт загвар өмсөгч Emily Ratajkowski, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчдийн нэг Emma Stone нар тоглож байсан билээ. 

Эх сурвалж: CNN

#Кино урлаг #iCarly #Шинэ ангиуд