Орон нутгийн ахлах ангийн цахим сургалт эхэллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлан ангийнхны хичээлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна. 

Орон нутгийн бүх сургуулийн шинэ улирлын хичээл ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 19-нөөс албан ёсоор эхлэх юм. Ингэснээр орон нутгийн сурагчид нийслэлийн сурагчдаас хаврын улиралд нэг долоо хоногоор илүү амрах зохицуулалт хэрэгжиж байна.

Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээл ирэх долоо хоногт буюу 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд  цахимаар орно. Улмаар нэгдүгээр сарын 26-наас эхлэн нийслэлийн бүх ангийн сурагчид танхимын хичээлдээ бүрэн шилжих юм.

#цахим сургалт