Номын баяраас ОНЦЛОХ 5 ном


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-06-05

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” өнгөрсөн сарын 26-28ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө.  

Номонд дурлагч залуустаа зориулан номын баяраас онцлох 5 номыг хүргэж байна. 

Ц. Анударь “Догдолсон л юм чинь битгий харамс” 

@soulsearching0429 хаягийн шүлгүүд бидний гар дээр хэвлэгдэн иржээ. Хүн бүрийн дотор мэдрэмж "амьдарч" байдаг. Ихэнхдээ түүнийгээ бид ил гаргаж чадалгүй цоожлон хэн нэгнийг онгойлгохыг л хүлээдэг. Тэгвэл энэ ном танд сэтгэлээ зоригтойгоор илэрхийлэхэд чинь туслах байх. 

“Урт удаан хамт байх итгэл байхгүй бол эхлээд ч хэрэггүй” 

Батзориг “iNK” 

Сэтгэцийн эмгэгүүдийг хөнгөн хөндөж бичсэн 8 зохиолоос бүрдэх триллер төрлийн ном. 

Зургийг: Ном Бол Хайр групп 

Б. Батзаяа “Тарган Муур” 

Уг зохиол нь хөгжимчин эмэгтэй, зохиолч эрэгтэйн хоёр өнцгөөс нэгэн зэрэг тэдний далд ухамсар, төсөөлөл, зүүд совин зэргийг хүүрнэх аж. 

“Би түүнтэй хэдэн өдөр ч ярилцаад суусан чадна. Дуртай дуугаа сонсож байгаа аятай нэг л зүйлээ ахин дахин ярьсан ч уйдахгүй” 

Г. Аюурзана “Шинэ үеийн номын сан” 

Номонд хайртай хүн бүрийн мөрөөдөл болсон цуврал гэхэд маргах хүн үгүй биз. Бүтэн нэгэн үеийнхний үзэл бодлыг төлөвшүүлж, оюун санаанд нь маш том хөрөнгө оруулалт болж байсан цуврал дахин хэвлэгджээ. 

“Хүний хүмүүжил, гэр бүл бол бүхий л амьдралд нь дагаж явдаг харагдавч барьж үл болох зэрэглээ юм” 

Виктор Цой “Үггүй дуу” 

Виктор цойгийн дуунд хайртай хүмүүс анхаарлаа хандуулаарай. Түүний хамгийн алдартай дууны шүлэг, яруу найраг, зарим өгүүллэг, дотоод ертөнцийг нь илтгэх шинэ ном хэвлэгджээ.

#Номтой нөхөрлөе