

Сүүлийн үед K-pop-ын хамгийн алдартай одууд болох aespa-ийн Winter, BTS-ийн Jungkook нар болзооны цуурхал болон түүний дараах чимээгүй байдлаараа олны анхааралд өртөөд байна.
Уран бүтээлчдийн хувийн амьдрал олон нийтийн таамаг, цуурхлын бай болбол батлах ч, үгүйсгэх ч аль аль нь ихээхэн эрсдэл дагуулдаг.
Сүүлийн долоо хоногуудад Jungkook болон Winter нар онлайн орчинд тархсан болзооны цуурхалд өртсөн. Энэ нь тэд ижил шивээс, чихэвч, хумсны будаг, хувцас хэрэглэдэг гэх баталгаагүй мэдээллээс үүдэлтэй байв. Уран бүтээлчид ч, тэдний агентлагууд ч энэхүү таамгийг огт тайлбарлаагүй.
Хэд хоног чимээгүй байсны эцэст хоёр уран бүтээлч хоёулаа фенүүдтэйгээ дахин харилцаж эхэлсэн ч, цуурхлын талаар огт дурдаагүй юм.
Winter бямба гарагт фенүүдтэй харилцах Bubble платформ дээр богино мессеж нийтэлж, дулаан хувцаслаж, мөстэй замд болгоомжтой явахыг уриалжээ. Харин Jungkook нэг өдрийн дараа сошиалд селфи зураг оруулсан. Даваа гарагийн орой тэрээр Weverse Live-ээр фенүүдтэйгээ харилцаж, шинэ уран бүтээлээр эргэн ирэх хүсэлтэй байгаагаа хэлсэн ч, мөн л цуурхлыг дурдаагүй.
Фенүүдийн урам хугаралт, бухимдал
Хоёр уран бүтээлчийн эдгээр мессежүүд фенүүдийн уур бухимдлыг намжааж чадсангүй. X (хуучнаар Twitter) дээр урам хугаралтаас эхлээд уур хилэн хүртэл өрнөсөн бөгөөд энэ нь болзож магадгүйд бус, харин ямар ч тайлбар хийгээгүйд чиглэж байв.
“Тэднийг болзох ёсгүй гэсэн юм биш. Болзвол би дургүйцэхгүй, Харин ямар ч хариу өгөхгүй байгаа нь фенүүдээ үл тоомсорлож байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.” хэмээн нэгэн хэрэглэгч бичжээ.
Зарим фенүүд агентлагуудын чимээгүй байдлыг тоомжиргүй хандлага гэж тодорхойлсон байна.
Агентлагууд яагаад хариу өгөхөөс зайлсхийдэг вэ
Агентлагуудын байр сууринаас харвал болзооны цуурхалд хариу өгөх нь маш төвөгтэй асуудал юм. “Болзооны цуурхлыг албан ёсоор хүлээн зөвшөөрмөгц зарим фенүүд өөрсдийгөө хууртагдсан мэт мэдэрч, уур бухимдлаа фэндомоос гарах шалтгаан болгодог. Ингэснээр орлогын алдагдалд хүрэх эрсдэлтэй,” хэмээн салбарын нэгэн ажилтан ярьжээ.
“Мөн болзоог баталсны дараа фенүүдийн хариу үйлдэл янз бүр болж, агентлагууд нөхцөл байдлыг хянахад улам хүндрэлтэй болдог. Ийм нөхцөлд олон агентлаг чимээгүй байхыг хамгийн бага хохиролтой сонголт гэж үздэг. Батлах ч үгүй, үгүйсгэх ч үгүй бол болзооны цуурхал ихэнхдээ таамаг төдий үлдэж, фенүүдийн сэтгэл хөдлөл аажмаар намждаг гэжээ.
Чимээгүй байдал нь зайлсхийсэн гэхээс илүүтэй “хяналт, тогтоон барих” арга аж.
Эх сурвалж: Korea Herald
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!