Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг...


А. Мишээл | YOLO.MN
2021-03-01

Цусаа бэлэглэе гэсэн уриалгыг та өдөр бүр л харж байгаа болов уу. Гэвч таны бэлэглэсэн цус хэнд, ямар үнэ цэнтэй вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй...

Тэгвэл дараах тоо баримтад анхаарлаа хандуулна уу.

 Түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэдэг.
 Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг.
 Төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд 5000 нэгж цус шаардлагатай болдог. 
 Монгол Улсад осол гэмтлийн улмаас 5000 гаруй донорын цусыг жилд хэрэглэдэг. 
 Манай улсад 1000 хүний 15 нь цусаа өгч байж улсынхаа цусны бүх хэрэгцээг хангана. 
 Өнөөдөр цус, цусан бvтээгдэхvvн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хvн амь насаа алдаж байна.

Таны цус амьдрал бэлэглэнэ. Цусаа өгцгөөе... 

Та доорх видеог үзнэ үү

Эх сурвалж: Цус сэлбэлт, судлалын үндэсний төв

#Эрүүл мэнд #Тусламж #Донор