Бээжингийн технологийн их сургуулийн Доктор, магистрын тэтгэлэг

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2026 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм.
Тэтгэлгийн хамрах хүрээ:
- Сургалтын төлбөр
- Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй)
- Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань)
- Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай байх
- Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
- Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх
- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.