

Оцонтнуудын дотор Хаан оцон шувуу /Aptenodygtes forsti/ хамгийн том нь. Түүний биеийн урт 1,2 метр, жин нь 45 килограмм. Энэ зүйлийн үүрлэдэг үүр нь алс, заримдаа задгай уснаас хэдэн зуун километрийн алсад, Антрактидийн эх газрын гүнээс үлээдэг догшин салхинаас хамгаалагдсан газар байрладаг.
Анхны шувууд үүрлэх газартаа Антарктидийн зуны эцсээр үзэгдэж эхэлдэг / гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе/. Ирсэн шувууд хосолно. Хаан оцон шувууны эмэгчин нь тав, зургаадугаар сарын эхээр 450 грамм хүртэлх жинтэй өндөг гаргадаг. Эмэгчин нь өндгөө эрэгчиндээ өгнө, тэрээр хошуугаараа өндгийг өнхрүүлэн сарвуун дээрээ гаргахад өндөг нь дулаан ноолууран халаасанд буюу гэдэс, сарвуу хоёрын завсрын нугалаасанд ордог.
Тэндээ унах аюулгүй найдвартай хамгаалагдана. Эрэгчин оцон шувуу харайж, толгойгоо сарвуугаараа маажиж байсан ч өндгөнд аюулгүй аж.
Ойролцоогоор 65 хоногийн дараа дэгдээхийнүүд гарч ирнэ. Эрэгчин шувуу тэднийг дулаацуулах төдийгүй, хооллодог. Хоёр сарын өлсгөлөнг үл тоон эцэг нь хүүхдээ ходоодны онцгой шим тэжээлт шингэн болох сүүгээр тэжээнэ. Удалгүй эмэгчин шувууд үүрэндээ буцаж ирнэ.
Сунамал гүендээ эмэгчин бүр 1 килограмм орчим загасан болон хавчан нухаштай ирнэ. Оцон шувуудын цуглаан дотроос өөрсдийн эр нөхрөө дуугаар нь таньж олдог. Эмэгчнээ хүлээн турсан эрэгчин /өндөг дарах хугацаандаа жингийнхээ 40 хувийг алддаг/ зулзагаа эмэгчиндээ өгч өөрөө далай руу хооллохоор явдаг.
Эмэгчин нь зулзагаа авчирсан тэжээлээрээ тэжээх ба дараа нь сүүгээрээ хооллоно. Эрэгчин оцон шувуу загасчлалаас сар хагасын дараа буцан ирцгээнэ. Ийн эцэг эхчүүд ээлжилж хоолондоо явцгаана.
Эцэг эхийнхээ уутанд байсан зулзага багтахаа болихоор "ясли"-д нэг үе тэнгийнхэн нягт бөөгнөрөн зогсож бие биеэ дулаацуулна.
Насанд хүрсэн шувууд яслийг тойрон зогсож махчин шувуудыг үргээдэг. Үр төлөө хамгаалан оцон шувууд сарвуун дээрээ гүйнэ. Яслиа орхин явсан ганц нэгийг л жигүүртэн дээрэмчид хүртэж орхидог аж.
Эх сурвалж: Толь
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!