

"Physical Asia" шоуны Австралийн багийн оролцогч Эдди Жо Уильямс Монголд иржээ. Саяхан тэдний багийн гишүүн Дом Томато мөн манай улсад зочлоод буцсан билээ.
Эдди Жо Уильямс бол Австралийн Аделайд хотод амьдардаг, Самоа гаралтай тамирчин юм. Тэр Австралийн Хамгийн хүчтэй эр цолыг 2017, 2018 онд хоёр удаа хүртсэн бөгөөд дэлхийн хүчтэнүүдийн тэмцээнд тогтмол оролцдог. Том биетэй, өндөр жинтэй ч бусдад урам зориг өгөхийг хүсдэг, даруухан, эелдэг зангаараа танигдсан хүн.

Тэрбээр өмнө нь дуучин, жүжигчин хийдэг байсан ба хурим, арга хэмжээн дээр дуулдаг байжээ. Түүний дуулах авьяас Австралийн “Australia’s Got Talent” шоунд оролцох үед нь олонд илүү танигдсан. Тэр хүчний үзүүлбэр үзүүлээд дуулдаг байсан нь үзэгчдийг ихэд гайхашруулж, түүнийг өвөрмөц хүн гэдгийг харуулсан.

Өдгөө тэр зөвхөн спортод бус, нийгэмд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Хүүхдийн хөгжлийн төвд ажиллаж, аутизмтай хүүхдүүдтэй ажиллахын зэрэгцээ олон нийтийг урамшуулсан контент хийдэг. Тэр итгэл үнэмшил, гэр бүл, олон нийтийн үнэ цэнийг чухалчилдаг бөгөөд Самоа болон Номхон далайн гаралтай залуусыг өөртөө итгэж, амжилтад хүрэхийг уриалдаг байна.
Тэр Netflix-ийн “Physical: Asia” шоуны дараа ч ютүб болон сошиал хуудсууддаа хүчний спорт, хөгжим, амьдралын хэв маягийн тухай бичлэгүүдээ нийтэлж, олон нийтийн дэмжлэгийг авсаар байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!