Хуучин LE SSERAFIM гишүүн Ким Гарам фэнүүддээ хандан шинэ зургууд нийтэллээ


Т.Онон | YOLO.MN
2025-12-02

Сургуулийн дээрэлхэлтийн улмаас LE SSERAFIM-ийг орхисон Ким Гарам өчигдөр сошиал хуудсандаа хэд хэдэн зураг нийтэлж, зүрхэн эможи хавсаргасан байв. 

Ким LE SSERAFIM-ийг орхисноос хойш 3 жил гаруйн дараа, энэ жилийн тавдугаар сард өөрийн сошиал хуудсыг нээсэн бөгөөд өдөр тутмын амьдралын дүр зургаас үе үе хуваалцсаар байгаа.

Зургаадугаар сард Ким Гарам шинэ байгуулагдсан агентлагтай гэрээ хэлцэл хийж магадгүй тухай мэдээлэл гарч, энтертайнмент ертөнцөд эргэн ирэх тухай цуурхал дэгдсэн. Гэвч агентлагаас уг мэдэгдлийг үгүйсгэсэн юм.

Ким Гарам 2022 онд LE SSERAFIM-ийн дебют тизер цацагдсаны дараахан сургуулийн дээрэлхэлтийн маргаанд холбогдсон.

Дээрэлхэлтийн улмаас тэр дебютээсээ хойш ердөө 19 хоногийн дараа үйл ажиллагаагаа зогсоож, тухайн оны долдугаар сард бүрэн гарч, HYBE/SOURCE MUSIC-тай хийсэн гэрээгээ цуцалсан.

Тэрээр: “Би хэзээ ч хэн нэгнийг цохиж, хорлож байгаагүй. Намайг сургуулиас хөөж байгаагүй. Би тамхи татаж, архи ууж байгаагүй бөгөөд хэнийг ч дээрэлхэж, гадуурхаагүй. Би ердөө л жирийн нэг сурагч байсан.” гэж мэдэгдсэн.

Одоогоор Ким Гарам Конкук Их сургуулийн Медиа жүжигчний тэнхимд сурч байгаа аж.

#Ким Гарам