

Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жил анх удаагаа Монгол орон даяар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багуудын хооронд "Сурагчдын Лиг"-ийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээний анхан шатыг 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний хооронд тухайн аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллага нь хариуцан зохион байгуулж, дараагийн шатанд тоглох багуудыг тодруулна.
Тэмцээний хоёрдахь шат буюу финалын шатанд эхний шатнаас шалгарсан шилдэг "32" баг оролцоно. Финалын шатыг 2026 оны дөрөвдүгээр сарын 6-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Шигшээ тэмцээн - Шилдэг 32 баг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!