“Disney”-ийн бүтээл Zootopia 2 кино нээлтээ хийлээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“Disney”-ийн “Zootopia 2” кино мягмар гарагийн урьдчилсан үзвэрээр 10.2 сая ам.долларын орлого олж, “Disney Animation Studios”-ийн түүхэнд хамгийн өндөр урьдчилсан орлоготой хоёр дахь бүтээл боллоо.

Бокс оффисын шинжээчид тус кино 135-150 сая ам.долларын орлого олох төлөвтэй гэж тооцоолжээ. Хэдийгээр энэхүү тооцоолол нь өмнөх оны мөн үед “Moana 2”-ын олсон 225.4 сая ам.долларын орлогоос нэлээд доогуур үзүүлэлт боловч сүүлийн хэдэн сар тасалбарын борлуулалт сул байсан зах зээлд чухал сэргэлт авчирна гэж үзэж байна.

‘Zootopia 2’“ киноны үйл явдалд мөрдөгч Жуди Хоппс болон Ник Уайлд нар амьтдын хот Zootopia-н нууцлаг мөлхөгч амьтныг мөрдөхдөө ямар адал явдалтай тулгарч буйг харуулна.

“Comscore”-ийн зах зээлийн чиг хандлагын албаны тэргүүн Пол Дергарабедиан “Zootopia 2” анимейшн нээлтийн товоо төгс тааруулсан, олон танигдсан брэнд ба гэр бүлд чиглэсэн PG ангилал нь орлогоо нэмэгдүүлэх том давуу тал болно хэмээв.

Үүний зэрэгцээ “Universal”-ийн “Wicked: For Good” мөн өрсөлдөөнд голлох байр суурь эзэлж буй. Уг кино нь өнгөрсөн долоо хоногт $147 сая орлого олсон ба таван өдрийн  хугацаанд $80-$100 сая орлого олох төлөвтэй байна. Энэ тоо өнгөрсөн жилийн “Wicked” киноны $118 сая орлогоос дээш байх магадлалтай. Учир нь өнгөрсөн жилийн урьдчилсан амралтын өдрүүдэд $112.5 сая орлого олсон билээ.

Энэ жилийн баярын өдрүүд өнгөрсөн жилийн кинонуудын олсон орлогын амжилттай харьцуулвал доор байх төлөвтэй байна. Учир нь 2024 онд “Moana 2”, “Wicked” болон “Gladiator II” кинонууд нийтдээ $424.9 саяын орлого оруулж байв.

Эх сурвалж: Variety

#Zootopia 2