“Euphoria” цувралын 2-р бүлгийн тийзер, цацагдах хугацаа болон ШИНЭ дүрүүд


Миау | YOLO.MN
2021-11-24

Америкийн “HBO” суваг “Euphoria” цувралын хоёрдугаар бүлгийн анхны тийзер бичлэгийг цацаж, нээлтийн хугацааг зарлалаа.

Хэдийгээр энэхүү тийзер бичлэг бидэнд цувралын хоёрдугаар бүлгийн үйл явдлын тухай тийм ч их мэдээлэл өгөхгүй ч тус бүлэг 2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр цацагдана гэдэг томоохон гэнэтийн бэлгийг барьсан юм.

Бичлэгийн эхэнд гол дүр Rue Frank Sinatra-гийн “Call Me Irresponsible” дуун дээр бүжиглэх бөгөөд үргэлжлэн цувралын бусад дүрүүдийг харуулдаг.

Өмнөх бүлгээс Maddy, Cassie, Kat, Lexie, Nate, Fez тэргүүтэй дүрүүд эргэн ирэхээс гадна дуучин Dominic Fike, Kelvin Harrison Jr. нарын бүтээсэн дүрүүд шинээр нэмэгдэж буй аж.

"Залуу насанд бүх зүйл үүрдийн юм шиг санагддаг. Гэвч нас ахих тусам юу ч ийм биш гэдгийг ухаарахын зэрэгцээ хайртай хүмүүс чинь ч чамаас холдох болно".

Ингээд бүтэн хоёр жил хүлээсний эцэст бид “Euphoria” цувралын хоёрдугаар бүлгийг ирэх оны нэгдүгээр сарын 9-нд HBO Max видео стрийминг үйлчилгээнээс хүлээн авах боломжтой боллоо!

Эх сурвалж: Hypebeast, Insider

 

#Кино урлаг #HBO #Euphoria