
Олон өвчин эхлээд хумсан дээр илэрдэг — жишээлбэл бамбай булчирхайн асуудал, цус багадалт, бүр чихрийн шижин хүртэл. Хэвийн биш хумс бол “танд хэлж байгаа” биеийн дохио юм: “Хөөе, ямар нэг юм буруу байна шүү.”
1. Цагаан толбо

Хумсан дээр чиннь жижиг цагаан цэгүүд гарсан байна уу? Эдгээрийг “лейконихия” гэдэг бөгөөд ихэнхдээ санаандгүйгээр хумсаа цохих, дарах зэрэг жижиг гэмтэлээс үүддэг, санаа зовох хэрэггүй.
Гэхдээ зарим тохиолдолд энэ нь цайрын дутагдал эсвэл бусад шим тэжээлийн хомсдолын шинж байх боломжтой. Хэрвээ байнга давтагдаж байгаа бол мөн үүний зэрэгцээ ядаргаа, үс хумс хэврэгших зэрэг шинжүүд илэрч байвал шалгуулах нь зөв.
2. Хар зураас

Хумсан дээрээ босоо, бараан хүрэн эсвэл хар зураас гарсныг анзаарсан уу? Үүнийг “меланонихия” гэдэг. Энэ нь хумсны угаас үзүүр хүртэл гардаг бөгөөд нэг эсвэл хэд хэдэн хумсан дээр илэрч болно. Үүнд олон шалтгаан бий: гэмтэл, үрэлт, шим тэжээлийн дутагдал, дааврын өөрчлөлт, халдвар, зарим эмийн нөлөө гэх мэт. Зарим тохиолдолд пигмент үүсгэдэг эсүүд идэвхжсэнээс болж гардаг бол багахан тохиолдолд ноцтой өвчний шинж байж болдог.
3. Хумс иржгэр болох

Хумсаа тэмтрэхэд жижиг ховил мэдрэгддэг үү? Энэ маш түгээмэл, нас ахих тусам илүү гардаг. Ихэвчлэн ямар ч асуудалгүй.
Харин хөндлөн зураас байвал анхаарах хэрэгтэй. Энэ нь хумсны өсөлтийг түр зогсоох хэмжээний өвчин, хүчтэй стресс, хүнд өвчин, мэс засал зэргээс үүсдэг. Өөрөөр хэлбэл таны бие нэг үе тодорхой хэмжээний хүчтэй стресс, өвчин эсвэл шок авсныг илтгэдэг.
Хэрвээ дахин дахин давтагдаад байвал эмчид үзүүлэх шаардлагатай.
4. Хумсны хажуугийн арьс сөрдийх

Жижигхэн мэт боловч маш төвөгтэй. Хуурай агаар, гараа байнга угаах, хумсаа мэрэх, хумсны махыг хэт их авах зэрэг нь гол шалтгаан. Хэрвээ тэр урагдсан хэсгээр нян эсвэл мөөгөнцөр нэвтэрвэл “paronychia” гэх үрэвсэл үүсч болно.
5. Шарласан хумс

Хумс шарлах нь зүгээр нэг гоо сайхны асуудал биш, бие доторх өөрчлөлтийн дохио байж болдог.
Шалтгаан нь:
Шарласан хумс ихэвчлэн зузаарах, ургалт удаашрах зэрэг өөр шинжтэй хамт илэрнэ. Удаан хугацаанд шар хэвээр байвал заавал эмчид үзүүлж, шалтгааныг тодруулах хэрэгтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!