

Жүжигчин Рэнээ Зеллвегерийн тоглосон "Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" киноны анхны анги гарснаас хойш, 25 жилийн ойн хүрээнд Лондонд Брижит Жонсын хүрэл хөшөөг нээжээ.
Хөшөөний нээлтэд оролцсон жүжигчин Рэнээ Зеллвегер “Тэр надаас ч илүү хөөрхөн юм" хэмээн хөшөөний талаар сэтгэгдлээ хуваалжээ.
Рэнээ Зеллвегер BBC News-д ярилцлага өгөхдөө 20 гаруй жил дүрийг нь бүтээсэн Брижит Жонсыг дүрсэлсэн шинэ хөшөөг “Хэрэв надтай харьцуулахаар бол тэр бүр илүү эгдүүтэй” гэжээ.
Брижит Жонсыг зохиолч Хелен Филдинг 1996 онд бүтээсэн бөгөөд 2001 онд анх удаа дэлгэцийн бүтээл болсон. Франчайзын дөрөвдүгээр анги нь энэ жилийн эхээр гарсан.
Хөшөөний нээлтийн үеэр Хелен Филдинг цааш үргэлжлүүлэн бичих эсэхээ үгүйсгээгүй ч "“Хэзээ ч үгүй" гэж хэзээ битгий хэл” хэмээн хошигносон нь цааш зохиол үргэлжилж магадгүйг илтгэх аж.

Зеллвегерийн хэлснээр Брижитийн олон нийтийн хүртээл болсон шалтгаан нь түүний эмзэг гэнэн байдал, хүнлэг чанартай холбоотой гээд “Түүний бэрхшээлээс бид өөрсдийгөө таньдаг. Энэ нь бидэнд өөрийнхөөрөө, төгс биш байхад ч болох юм байна” гэдгийг ойлгуулдаг гэжээ.
Брижит Жонс олон эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхэнд шууд хүрсэн ба түүний өдөр тутмын бэрхшээл, ажил дээрх эвгүй байдал, алдартай "том дотуур өмд” хүртэл нь өөрсдийгөө харах толь мэт болсон байна. Сүүлийн үед тэр залуу үзэгчдийг ч татах болжээ.
Франчайзын дөрөв дэх кино “Bridget Jones: Mad About the Boy” нь энэ оны хоёрдугаар сард гарч, ганц бие ээж болсон Брижитийн орчин үеийн болзоонд оролцож буй амьдралыг өгүүлнэ.
Кино шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан ч "Universal"-ийн мэдээлснээр Их Британи, Ирланд дахь бүх цаг үеийн хамгийн амжилттай романтик инээдмийн кино болж чадсан байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!