Япон Улсад зохион байгуулагдах Toyota Boshoku компанийн 2026 оны зуны дадлагын хөтөлбөр (тэтгэлэгтэй)


Т.Хулан | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Та Японд ажиллахыг мөрөөддөг үү? Тэгвэл Toyota Boshoku компанийн 2026 оны зуны дадлагын хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байна. Энэхүү 5 долоо хоногийн дадлага нь Японы Айчи мужид зохион байгуулагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс бакалавр болон магистрын гадаад оюутнуудад нээлттэй.

Дадлага нь 2026 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 31-ний хооронд үргэлжлэх ба Toyota Group-ийн нэг хэсэг компанид бодит ажлын туршлага хуримтлуулах ховор боломжийг олгоно. Өргөдлийн хураамжгүй, IELTS шаардлагагүй гэдгээрээ онцлог юм.

Дадлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

  • Улс: Япон
  • Байршил: Айчи муж, Япон
  • Үргэлжлэх хугацаа: 2 сар
  • Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 6-р сарын 20 – 7-р сарын 31
  • Санхүүжилт: Санхүүжилттэй
  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 2-р сарын 27

Санхүүгийн дэмжлэг

Toyota Boshoku компани Японд байх хугацааны ихэнх зардлыг бүрэн хариуцна. Үүнд:

  • Үнэгүй байр
  • Коммунал үйлчилгээ
  • Хоол хүнс
  • Амьжиргааны тэтгэмж
  • Өдрийн 1 цагийн үдийн цайны завсарлага

Анхаарах: Оролцогч өөрөө онгоцны тийз болон визний зардлыг хариуцна.

Дадлагын чиглэлүүд

  • Борлуулалт
  • Корпорацийн төлөвлөлт
  • Автомашины интерьер ба экстерьер (бүтээгдэхүүний зураг төсөл, механик дизайн)
  • Автомашины зангилаа, эд анги (хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн зураг төсөл)
  • Дотоод орон зайн бүтээлт (төлөвлөлт, системийн хөгжүүлэлт)
  • Автомашины суудлын хөгжүүлэлт
  • Материал үйлдвэрлэлийн технологийн хөгжүүлэлт
  • Чанарын баталгаа

Toyota Boshoku-ийн дадлагын давуу талууд

  • Бодит ажлын туршлага: Автомашины интерьерийн ирээдүйд нөлөөлөх бодит төслүүд дээр ажиллана
  • Олон улсын орчин: Салбартаа туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж
  • Ур чадварын хөгжил: Сургалт, менторшипээр дамжуулан мэргэжлийн ур чадвараа сайжруулна
  • Инновацлаг орчин: Бүтээлч сэтгэлгээ, дэвшилтэт технологийг дэмждэг багийн нэг хэсэг болно

Тавигдах шаардлага (Eligibility)

  • Бүх улсын иргэд өргөдөл гаргах боломжтой
  • Ажлын цаг: 08:30 – 17:30
  • Давуу эрхтэй: Бакалавр, магистрын төгсөх болон төгсөхийн өмнөх курсийн оюутнууд
  • Оюутан 2026 эсвэл 2027 онд төгсөх ёстой

Өргөдөл хэрхэн гаргах вэ?

Та онлайн өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай. Та дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

https://job.axol.jp/qd/s/toyota-boshoku_26/entry/agreement

#тэтгэлэг #мэдээ