Эртний Грекчүүдийн оюун ухаанаа хурцалдаг онцгой дадлууд


О.Батхишиг | YOLO.MN
2023-11-12

Эртний Грекд Спартакчуудын чанд хатуу сахилга бат, цог жавхлан, эрэлхэг зоригийг ихэд үнэлж хүндэтгэдэг байжээ. Зөвхөн дайн тулаанаас гадна амьдралын сорилтуудыг даван туулах онцгой билиг оюуны нууцыг эл нийтлэлээрээ хүргэе.

Сахилга батыг эрхэмлэх

Орчин үежүүлж авч үзвэл тэд амьдралаа жил сараар нь нарийн төлөвлөж бүтээмжийг чухалчилдаг хүмүүс аж. Ялалт бол тэдний сэтгэлгээнд нягт суусан бөгөөд өдөр тутмын үйлдлээр нь илрэн гардаг.  Нэг үгээр хэлбэл тэд тодорхой цагт сэрж, дасгал хөдөлгөөн хийн, тэнцвэртэй хооллож, бүх зүйлээ төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж эхлүүлсэн зүйлээ  дуусгахыг чухалчилж үүнийгээ онцгой мөрддөг хүмүүс. Өөрөөр хэлбэл сахилга батаар дамжуулан амьдралын утга учрыг эрэлхийлдэг гэж болно.Сэтгэмжээр чөлөөлөгдсөн оюун ухаангүйгээр жинхэнэ эрх чөлөөтэй байх боломжгүй...

Дасан зохицох чадварыг төлөвшүүлэх

Зовох ёстой зовлонг гэтэлгэж чадахгүй нурмайх нь тэдний хувьд байж болшгүй сул дорой чанар аж.  Тэд тэвчээртэй нэгэн бүтэлгүйтэл бүр  түр зуурынх гэдгийг ойлгодог гэдэгт итгэж асуудалд урам хугарахын оронд дутагдалтай талуудыг өсөж хөгжих боломж болгон ашиглаж, урьд өмнөхөөсөө илүү хүчтэйгээр эргэж ирдэг. Зовлон зүдүүрт бууж өгөхгүй, тууштай байх гэсэн үг юм.

Биеийн тамирыг тэргүүнд тавих

Тэд бие бялдраа чийрэгжүүлж, дасгал хөдөлгөөн хийх нь хүнд хүч чадал,тэсвэр тэвчээрийг суулгадаг гэдэгт итгэдэг.

Хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх

Бид анхаарал сарниулах асар олон зүйлсийн дунд амьдарч байна. Ухаалаг төхөөрөмж, гар утасгүйгээр амьдралыг төсөөлж ч чадахгүй болтлоо хөгжсөн аж. Гэвч тэдгээрийг хэдий их ухаалаг бусаар хэрэглэнэ тэр хэрээр эмх замбараагүй байдал стресс болж  амьдралд хуримтлагдсаар байна. Спартакчуудын амьдралын хэв маяг хатуу, минималист. Энэ нь чухал зүйлд анхаарлаа хандуулж, бие бялдар, оюун санааны хувьд тайвшрах, тодорхой байдлыг эрхэмлэн, хэтийн төлөвт саад болох бусад бүх зүйлээс ангижрах гэсэн үг. 

Багийн тоглогч болох

Спартак байх нь нийгмийн нэг хэсэг байж, өөрөөсөө түвшнээс илүү том хүрээллийн нэг хэсэг байх явдал. Нэгдэж хүрэх оргил тань ганцаараа бүтээсэн оргилоос хавьгүй өндөр байна гэдэгт тэд итгэдэг. Тиймээс өөрийгөө дэмжигч хамт олноор хүрээлүүлээрэй. Ингэх нь оюун санааны хүч чадлыг нэмэгдүүлж, нэг удаа биелэх боломжгүй зорилгыг таны гарт оруулах болно.

Айдастайгаа нүүр тулах

Спартакчууд өрсөлдөгч хийгээд сөрөн ирэх бүхий л зүйлсээс зайлсхийхээс илүүтэй тэдэнтэй нүүр тулан тэмцэж эцэст нь ялалтыг авчирдаг.  Тэд эрсдэл багатай орчинд хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл үргэлж буурсаар байдаг гэж үздэг. Шинэ зүйлд өөрийгөө сорин айдсаа ялан дийлснээр хүн  сэтгэлийн тэнхээтэй болж, урагш ахих боломжийг атгадаг аж. 

Үнэнч байдлыг төлөвшүүлэх

Тэд тодорхой үнэт зүйлстэй. Жинхэнэ үнэнч чанар оюун ухааныг хүчирхэгжүүлж, сэтгэл зүйн хувьд чанд нэгэн болгодог.  Тиймээс эргэлзээтэй бүхнийг зарчмын хувьд тодорхой шийдэж үнэнч чанараа нэгдүгээрт тавих хэрэгтэй аж. 

Сэтгэлээ хүчирхэгжүүлэх

Грекчүүд зөвхөн бие махбодийн онцгой хүчээс гадна сэтгэл зүйн чанд байдлыг эрхэмлэдэг. Үүнийг  бясалгал, сэтгэлгээний дасгалуудаар идэвхтэй хөгжүүлж болно. Өчүүхэн зүйлд анхаарлаа сарнидаг нь байх нь үр өгөөжийг үгүй хийх хортой.  Тиймээс анхаарлаа хэрхэн тухайн цаг мөчид, хийж буй зүйлдээ бүрэн төвлөрүүлэх вэ  гэдэгт онцгой анхаар. 

 

 

 

 

#нийтлэл