
Google компани өөрийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан зураг болон видео үүсгэгч Nano Banana 2 Lite загвараа албан ёсоор танилцууллаа. Компанийн мэдээлснээр шинэ хувилбар нь өмнөхөөсөө илүү хурдан ажиллахаас гадна ашиглалтын өртөг нь мэдэгдэхүйц хямдарсан байна.

Nano Banana 2 Lite нь маш бага сааталтай ажиллаж, нэг зургийг ердөө 4 секундын дотор үүсгэх чадвартай. Энэ нь богино хугацаанд олон зураг боловсруулж, янз бүрийн хувилбар турших шаардлагатай хэрэглэгчдэд илүү тохиромжтой юм.
Мөн 1000 зураг үүсгэх өртөг нь ердөө 0.034 ам.доллар бөгөөд их хэмжээний контент бүтээдэг хэрэглэгчид болон байгууллагуудад эдийн засгийн хувьд үр ашигтай сонголт болохыг онцолжээ.
Өмнөх хувилбаруудаас хэрхэн сайжирсан бэ?
Nano Banana 2 Lite нь өнгөрсөн зун Gemini 3.1 Flash технологид суурилан гарсан анхны Nano Banana болон энэ оны хоёрдугаар сард танилцуулагдсан Nano Banana 2-ын дараагийн хувилбар юм.
Nano Banana 2 нь илүү бодит мэт дүрслэл бүхий зураг бүтээх зэрэг шинэ боломжуудыг нэмсэн бол Google мөн илүү өндөр хүчин чадалтай, мэргэжлийн хэрэглээнд зориулсан Nano Banana Pro хувилбарыг санал болгож байна.
Компанийн тайлбарласнаар Nano Banana 2 нь олон төрлийн даалгаварт ашиглах боломжтой ерөнхий зориулалтын загвар бол Nano Banana 2 Lite нь богино хугацаанд их хэмжээний зураг боловсруулах өндөр ачаалалтай ажлын урсгалд зориулан загварчлагджээ.

AI контентын маргаан үргэлжилсээр
AI-аар үүсгэсэн чанар муутай контент буюу AI slop-той холбоотой хэрэглэгчдийн шүүмжлэл нэмэгдэж байгаа ч технологийн компаниуд зураг, видео бүтээх хиймэл оюун ухааны хэрэгслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байна.
Нөгөө талаас Холливуд болон AI компаниудын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа нь зарим уран бүтээлчид болон үзэгчдийн шүүмжлэлийг дагуулсаар байна. Үүний нэг жишээ нь Google саяхан алдарт бие даасан кино студи A24-тэй 75 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд энэхүү түншлэл нь олон нийтийн дунд маргаан дагуулжээ.
Хаана ашиглах боломжтой вэ?
Nano Banana 2 Lite нь одоо:
Мөн Google энэ загварыг өмнөх Nano Banana загварыг орлох шинэ үндсэн хувилбар гэж тодорхойлж, хуучныг нь legacy model буюу хуучин үеийн загвар хэмээн нэрлэжээ.

Gemini Omni Flash загварыг нэвтрүүлэв.
Үүнээс гадна Google энэ оны эхээр Google I/O арга хэмжээний үеэр танилцуулсан Gemini Omni Flash загвараа илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой болгосноо мэдэгдлээ. Уг загварын видео үүсгэх үйлчилгээ нь секунд тутамд 0.10 ам.долларын үнэтэй байна.
Цаашлаад Omni Product Studio нэртэй шинэ туршилтын аппликейшнаа танилцуулсан. Тус апплекейшнаар Omni-оор бүтээсэн энгийн зургуудыг автоматаар кино мэт чанартай цахим худалдааны сурталчилгааны видео болгон хувиргах боломжтой.
Мөн Google компани блогтоо "Generative медиагаар контент бүтээх үйл явц нь ихэвчлэн бүтээлч туршилт, сайжруулалтад тулгуурладаг. Эдгээр хоёр шинэ загварын тусламжтайгаар хөгжүүлэгчид хурдан зураг үүсгэх боломжийг видео бүтээх, засварлах технологитой холбосон цогц мультимедиа туршлагыг бий болгож чадна." хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!