

Английн тамирчин, 18 настай Люк Литтлер анх удаа дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдлээ.
Тэрээр Вулверхэмптон дахь тэмцээний ням гарагийн финалд өрсөлдөгч Люк Хамфрисыг 16-11 харьцаагаар ялсан юм.
18 настай Литтлер Профэшнл Дартс Корпорацийн (PDC) түүхэн дэх хамгийн залуу дэлхийн чансааны нэгдүгээр тоглогч боллж байна. Тэр 16 настайдаа Дартсын дэлхийн аваргын финалд шалгарч, энэ спортын хамгийн том тэмцээний финалд хүрсэн хамгийн залуу тоглогч болж дэлхий даяар анхаарал татсан.
Тэр тэмцээнд Литтлер мөнхийн өрсөлдөгч Люк Хамфрисд ялагдаж, хоёрдугаар байр эзэлсэн ч яг нэг жилийн дараа, 17 настайдаа эргэн ирж түрүүлсэн. Ингэснээр тэр спортын түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болсон юм.

Одоо түүний хамгийн сүүлийн амжилт түүнийг бүр ч олон рекорд эзэмшигч болгож байна. “Би дэлхийн хамгийн шилдэг нь, үүнийг одоо эцэст нь бардам хэлж чадна. Одоо би дэлхийн номер нэг болсон. Түүнийг хадгалахын төлөө улам их хичээнэ. Би дараагийн хэдэн жил энэ байр сууринд байхыг хүсэж байна" гэж Литтлер финалын дараа хэлжээ.
Люк Литтлер сүүлийн хоёр жилд 1.85 сая фунт стерлингийн шагналын мөнгө хожиж, Люк Хамфрисыг давжээ.
BDO-ийн өмнөх дэлхийн аварга Марк Вэбстэр мөн Литтлерийн авьяасыг үнэлэн магтаж ярихдаа “Дэлхийн чансааны нэгдүгээрт орох бол асар том амжилт, харин үүнийг хоёр жил хүрэхгүй хугацаанд хийсэн нь үнэхээр онцгой. Тэр яаж хожихоо мэддэг. Түүний хувьд муу тоглолт гэж байдаггүй. Зарим тэмцээнд ялагдах үе бий, цаашид ч байх л болно. Гэхдээ тэр бол гайхалтай авьяастан” гэжээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!