Волейболын дээд лигийн тоглолт өнөөдөр эхэлнэ


А.Анужин | YOLO.MN
2025-11-03

Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн тоглолт өнөөдөр /2025.11.03/ болно.

Энэ удаагийн лигт эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 баг өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ.

2025-2026 оны улиралд эрэгтэйчүүдийн ангилалд “Алтайн барс”, “Минтонетт Говь”, “Энержи”, “Натур Бакс”, “Мегастар”, “Төв Миг”, “Эс Жи Хокс”, “Дархан Могулс” баг өрсөлдөхөд бэлэн болжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Хөвсгөл Эрчим”, “Ховд Ижил Алтай”, “Уурхайчин”, “Хилчин”, “Хашхан Өвөрхангай”, “Хобби Эйс”, “Дархан Могулс”, “Минтонетт Говь” баг оролцоно.

Өнөөдөр эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тоглолт “Аса арена”-д болно.

  • 14:30 цагт: Алтайн барс-Энержи /эр/
  • 17:00 цагт: Хашхан-Ховд Ижил Алтай /эм/
  • 19:30 цагт: Мега Старс-Натур Бакс /эр/

Лигийн тоглолтуудыг NSports болон Premier Sports Network сувгаар шууд дамжуулан хүргэх аж.

#Волейболын дээд лиг