ФОТО: Хүүхэлдэйн кинонууд дээр гардаг эдгээр төстэй зүйлсийг анзаарч байсан уу?


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2018-01-05

Бидний ихэнх нь Диснейн хүүхэлдэйн кинонуудыг үзэж байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэ хүүхэлдэйн кинонууд дээр өөр хоорондоо ижил төстэй зүйл гардгийг та бүхэн мэдэх үү? Бие биенээсээ хуулбарласан 12 хүүхэлдэйг та бүхэнд танилцуулъя. wink

РОБИНГҮҮД БА ЦАСАН ЦАГААН

1973 онд анх дэлгэцнээ гарч байсан "Робингүүд" ба 1937 онд бүтээгдсэн "Цасан цагаан ба долоон одой" гэх хоёр хүүхэлдэйн киног сайн мэднэ байх. Тэгвэл доорх зурган дээр харагдаж байгаачлан ижилхэн дүр зураг гардаг байна. 


РОБИНГҮҮД БА ШИРЭНГИЙН ТҮҮХ

Энэ хоёр хүүхэлдэйн кинон дээр их ижилхэн бүжиг гардаг байна. Гэхдээ Ширэнгийн ой 1967 онд бүтээгдсэн ба Робингүүд дээр үүнийг нь хуулбарлажээ.


101 ГӨЛӨГ БА ШИРЭНГИЙН ТҮҮХ

101 гөлөг нь 1961 онд гарсан бөгөөд үүн дээр гардаг гурван хөөрхөн гөлөг Ширэнгийн ойн түүх дээр гардагтай ижилхэн байдаг. Энэ нь "Ширэнгийн ой" бүтээл дээр гурван бэлтрэг болж өөрчлөгдсөн байдаг. 


АРТУР ХААН БА ШИРЭНГИЙН ТҮҮХ

Артур хаан хүүхэлдэйн кино гарсны дараахан нь 1963 онд "Ширэнгийн ой" хүүхэлдэйн кино бүтээгдсэн билээ. Тэр үед зураач нь "Артур хаан" хүүхэлдэйн киноноос багахан хэсгээс нь санаа авсан эсвэл хуучин анимэйшний хэсгийг нь ашиглажээ.


101 ГӨЛӨГ БА АРТУР ХААН

101 гөлөг дээр гарсан хэсэг "Артур хаан" хүүхэлдэйн дээр дурьдагдаад өнгөрдөг. Зүгээр нэг төстэй биш бүр яг ижилхэн байна гээч...


ЭХ ГАЛУУНЫ ДОМОГ БА АРТУР ХААН

"Эх галууны домог" хүүхэлдэйн кино 1957 онд хийгдсэн билээ. Энэхүү хүүхэлдэйн кинон дээр морь давхиж буй гардаг хэсгийг "Артур хаан" хүүхэлдэйн кинон дээр дахин ашиглажээ.


ВИННИ ПҮҮХ БА ШИРЭНГИЙН ТҮҮХ

Энэ нь давхцал уу? Эсвэл ярилцан тохирсон зүйл үү? 


ШИРЭНГИЙН ТҮҮХ БА ВИННИ ПҮҮХ

Дахиад л энэ хоёр хүүхэлдэйн киноны давхцал. Робин ба Маугли хүү хоёр маш ижилхэн харагдаж байгааг анзаараарай. Тэд хуучин байсан анимэйшн хэсгээ ийнхүү дахин ашигладаг байна. Өөрөөр хэлбэл хуучин байсан суурь бүтээл дээрээ баатрынхаа дүрийг хувиргадаг гэсэн үг. 


АРТУР ХААН БА МЭЛХИЙ ГҮНЖ

"Артур хаан" ба "Мэлхий гүнж" хүүхэлдэйн кинонуудын нэг хэсгийг адилхан гэж та нартай мөрий тавьсан ч алзахгүй.


АЛИСА ГАЙХАМШГИЙН ОРОНД БА ПИНИОКИО

"Пиниокио" нь 1940 онд бүтээгдсэн бол "Алиса гайхамшгийн оронд”" 1951 онд бүтээгджээ. 11 жилийн зайтай бүтээгдсэн тус кинонууд хоорондоо ижилхэн хэсэгтэй байх ажээ.


РОБИНГҮҮД БА ШИРЭНГИЙН ТҮҮХ

"Ширэнгий ойн түүх"-ийг эргэн санацгаая, түүн дээр гардаг Балу баавгай Робингүүд дээр гардаг Бяцхан Жоннтой ижилхэн байх ажээ.


Хэрвээ чи Диснейн гүнжийн шүтэн бишрэгч бол энэ хоёр алдартай хүүхэлдэйг үзсэн нь ойлгомжтой. Гэхдээ энэ хоёрын бүжиглэдэг хэсгийг адилхан гэж анзаарч байсан уу?

#Disney #Analogous #Cartoon