Монголын хамгийн анхны "ЧИХЭВЧТЭЙ" арга хэмжээ МАРГААШ болно


Э.Цовоо | YOLO.MN
2017-12-08

"Hyper Charge" буюу "Бид хамтдаа ирээдүйг бүтээнэ" гэх уриан дор ирээдүйдээ санаа тавьдаг, зорилготой бүх залуусдаа зориулан шинийг санаачлагч "VEGA" хэмээх хамт олон маргааш буюу 12-р сарын 09-ний Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажилгаа нь таван өөр салбарын таван илтгэгчээс бүрдсэн ба тэдгээр илтгэгчид өөрсдийн амьдралын туршлагаасаа хуваалцан та бүхэнтэй яриа өрнүүлэх юм.

Илтгэгчид:

1. Энтертайнмент - Шинэ үе продакшны ерөнхий захирал С.Ариунболд буюу Бооёо.
2. Бизнес- "Сүү" хувьцаат компаны захирал Б.Гантулга
3. Боловсрол- Томужин төвийн үндэслэгч Б.Батжин.
4. Нэр хүнд ба байр суурь-Мэргэжил сонголтын зөвлөх Д.Мөнхнаран.
5. Тав дахь илтгэгч - Гэнэтийн бэлэг байх аж.

"Hyper Charge" нь Монголын хамгийн анхны "Чихэвчтэй" арга хэмжээ гэдгээрээ маш онцлог юм. Чихэвчийг зүүснээр та гадны нөлөө, дуу чимээнээс тусгаарлагдаж зөвхөн илтгэгчийн ярьж буйг л сонсох аж. Үнэхээр гайхалтай биш гэж үү. Энэ нь таньд илтгэгчтэй хоёулханаа байгаа мэт мэдрэмж төрүүлж чадна гэдгээрээ бусад арга хэмжээнээс ялгарч байгаа билээ.

Мөн арга хэмжээн дээр маш олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа ба танд шинэ мэдрэмж, шинэ мэдлэг олгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү хаягаар зочлоорой.

#HyperCharge #MongoliaFirst #Headphone #Event