Halloween-ы уур амьсгал оруулах 11 төрлийн маникюр


Т.Онон | YOLO.MN
2025-10-28

Хэрвээ чи шидтэний дүрд хувирах гэж байгаа бол урт, хар stiletto хумс төгс сонголт. Харин Princess Fiona шиг харагдахыг хүсвэл хилэн ногоон маникюр яг тохирно.

1. Хар stiletto хумс

Шидтэний тухай бодоход л түүний хумс урт, хурц, хар байдаг. Энэ төрлийн хумсан дээр улаан дөл эсвэл “цус шиг” marble нэмбэл улам гүн, айдас төрүүлэх өнгө төрхтэй болно.

2. Цусан дусалтай загвар

Halloween-д ихэнх хүн хэтрүүлсэн дүр сонгодог ч чи илүү минимал, дэгжин хэв маягийг сонгож болно. Цус дусалж буй мэт эффекттэй энэ дизайн нь ямар ч дүрд (зомби, сувилагч, вампир г.м.) тохирно. Цайвар өнгийн хумс дээрээ улаан дуслууд нэмэхэд л хангалттай.

3. Halloween art хумс

Ийм хумстай байхад хувцас ч хэрэггүй. “BOO!” гэх бичээс, жижиг сүнс, хулууны улбар шар хээг хослуулбал Halloween-ы уур амьсгал бүрэн мэдрэгдэнэ.

4. Marble дизайн

Энэ маникюр нь сүнс, чоно зэрэг хувцастай хослуулахад тохиромжтой. Саарал үүл мэт бүдэг marble дээр хар хүрээ нэмснээр улиралд тохирсон хүнд, нууцлаг сэтгэгдэл төрүүлэх шидтэй.

5. Ногоон маникюр

Ногоон, гялалзсан энэ маникюрыг “cat-eye manicure” гэж нэрлэдэг бөгөөд соронзтой лак ашиглан металл ширхэгүүдийг хөдөлгөж гялалзсан загвар гаргадаг.

6. Ясан хумс

Хэрвээ чи араг ясны дүрд хувирах гэж байгаа бол энэ “рентген мэт” хумс төгс тохирно. Хурууны үзүүрийг рентгенд харж байгаа мэт эффект өгдөг бөгөөд өвөрмөц, донжтой сонголт болно.

7. Вампирын улаан

Хэрвээ хар бараан, готик мөртлөө минимал хэв маяг хүсэж байвал гүн интоорын улаан өнгө хамгийн тохиромжтой. Halloween төдийгүй намрын улиралд ч мөн адил тансаг харагдана. Хэрвээ илүү хүчтэй болгохыг хүсвэл хумсаа уртасга. Гэхдээ богино, дугуй хэвээр ч үлдээж болно.

8. Peek-a-boo сүнснүүд

Cute хэв маяг сонирхдог хүмүүст зориулсан Halloween-ийн сонгодог санаа. Сууриа зөөлөн, сүүн цагаан өнгөөр будаад, хумсны захад жижигхэн сүнснүүдийг хээ болгон зур. Зарим нь гайхсан “о” хэлбэрийн амтай, зарим нь далбилзсан сүүлтэй байвал улам хөөрхөн харагдана.

9. Шидэт шөнө

Гүн ягаан суурь дээр өнгө нэмэх holographic гялтгар хээ, эсвэл gunmetal саарал chrome нунтаг түрх. Дээр нь жижиг сар, одны зураг нэмбэл хумс чинь яг л тэнгэрийн хаалга мэт болно.

10. Зурхайчийн хумс

Арга билэг, сар, нар, од зэрэг мистик дүрслэл зурж болно. Энгийн хувилбар хүсвэл хром ягаан будгаар будаж, олон бөгж зүүвэл нууцлаг төрх бүрдэнэ.

11. Халловины уур амьсгалтай франц маникюр 

Хэрвээ ямар загвар сонгохоо мэдэхгүй байгаа бол Халловины уур амьсгалтай франц маникюр туршаад үз. Хар, улбар шар, сүүн цагаан өнгөөр үзүүрийг будаж, дээр нь аалзны тор, жижиг хулуу, цэг, сүнс зэрэг жижиг деталь нэмээрэй.

Зөв хумс ямар ч халловины хувцсыг амилуулна. Хэрвээ вампир эсвэл шулам төрх сонгож байгаа бол урт, хар өнгө сонгох нь зөв. Дүрд хувирахгүй ч эдгээр маникюр Halloween-ийн уур амьсгал төрүүлж чадна.

#маникюр #Halloween