Өсвөрийн сагсчид Берлинийг зорино


Сондор | YOLO.MN
2017-04-11

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “International Eastercup Berlin-Moabit 2017” тэмцээнд манай өсвөрийн сагсан бөмбөгчид оролцохоор болжээ.

Эрэгтэй U14 насны 2 баг, эмэгтэй U13 насны нэг баг ирэх Лхагва гарагт Берлин хотыг зорино.

Эдгээр тамирчин Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарч Өсвөр үеийн Улсын шигшээ багт багтан Монгол Улсын нэрийн өмнөөс хилийн дээс алхах эрхтэй болжээ.

Өсвөрийн УАШТ-нд баг, тамирчдаа амжилттай удирдан эхний гурван байрт шалгаруулсан багш нар Өсвөрийн шигшээ багийг удирдан оролцох юм.

Эрэгтэй шигшээ багуудын дасгалжуулагчаар Д.Лхагваа (Ирээдүй цогцолбор, баг нь Улсын аваргын алтан медаль) Ж.Мөнхтөгс (1-р сургууль, баг нь Улсын аваргын 4-р байрт шалгарсан), Г.Ундрах (Орчлон Клуб, баг нь Улсын аваргын хүрэл медаль) багш нар томилогдсон бол эмэгтэй Улсын аваргын алтан медалийг багаа амжилттай удирдан хүртсэн Д.Саранцэцэг (60-р сургууль) эмэгтэй багаа удирдан оролцохоор боллоо.

МҮСБХ өсвөрийн сагсан бөмбөгчдөө бага наснаас нь олон улсын тэмцээнд өрсөлдүүлэн ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин жил бүр олон улсын тэмцээнүүдэд оролцуулж байгаа аж.

Монгол улсын өсвөрийн шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсье wink

 

#ӨсвөрийнСагсчид #СагсанБөмбөг #Basketball #Sports #TeamMongolia #Eastercup