"Netflix"- ийн "Physical Asia" реалити шоунд Монголын баг оролцоно


А.Анужин | YOLO.MN
2025-10-10

Алдарт "Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" шоуны удаах анги болох "Physical Asia" нэвтрүүлэгт Монголын баг бүрэлдэхүүн оролцож байна.

Тодруулбал Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк Улсаас баг оролцож байгааг "Netflix" албан ёсны цахим хуудсаараа зарлаж байв.

"Physical Asia" шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлж оролцож буй Монголын баг бүрэлдэхүүнд: 

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
  • Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
  • Жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
  • МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцоно.

Тус шоу нэвтрүүлэг нь энэ сард үзэгчдийн хүртээл болох аж.

#"Netflix #Physical Asia